Дархан-Уул аймгийн онцгой комисс 03-р сарын 24-ний өдрийн 00:30 цагт хуралдаж, шөнийн 02:30 цагт хэвлэлийнхэнд мэдээлэл хийв. Тус аймагт өнгөрсөн өдрүүдэд Covid-19-ийн батлагдсан долоо, эх үүсвэр нь тодорхойгүй 4, нийт 11 тохиолдол бүртгэгдсэн тул гамшгийн эрсдэлийн шар түвшин рүү шилжиж байгааг тус аймгийн Онцгой комиссын дарга Б.Азжаргал мэдэгдсэн байна. Улсын онцгой комиссоос гаргасан түр журмын дагуу Дархан-Уул аймагт олон нийтийг хамарсан хурал цуглаан, баяр ёслол, хүлээн авалт, хүүхдийн тоглоомын төв, цахим тоглоомын газар, бүх төрлийн үйлчилгээний газрууд 18 хүртэлх насны хүүхдэд үйлчлэхгүй, диско баар, караокег хязгаарлахаар болжээ.
Тус аймгаас гарах иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлав. Харин хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг холбогдох бичиг баримтыг үндэслэн зөвшөөрлөөр гаргах юм байна. Хүндэтгэн үзэх шалтгаанд эрүүл мэнд, ар гэрийн гачигдал, өвс тэжээл, албан томилолт багтаж байна. Дархан-Уул аймгийн иргэд бусад аймаг орон нутгаас тухайн аймгийн Онцгой комиссын бичигтэй ирэх ажээ.
Эх үүсвэр нь тодорхойгүй дөрвөн тохиолдлын нэг нь Хөдөлмөр халамж үйлчилгээний газар (ХХҮГ)-ын ажилтан тул сүүлийн 14 хоногт тус газраар үйлчлүүлсэн иргэд 7037-0122, 9924- 6468 дугаарт холбогдохыг анхааруулж байна.
-
22 цаг 46 мин
-
Уржигдар 18 цаг 59 мин
-
Уржигдар 18 цаг 57 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 00 мин
-
Уржигдар 16 цаг 46 мин
-
Уржигдар 13 цаг 00 мин
-
Уржигдар 12 цаг 21 мин
-
Уржигдар 11 цаг 42 мин
-
Уржигдар 11 цаг 00 мин
-
Уржигдар 10 цаг 28 мин
-
Уржигдар 09 цаг 48 мин
-
Уржигдар 09 цаг 24 мин
-
Уржигдар 09 цаг 23 мин
-
2025-01-09
-
Уржигдар 12 цаг 21 мин
-
2025-01-04
-
Уржигдар 11 цаг 42 мин