М.Оюунчимэг: Төрийн удирдах албан тушаал дээр ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ялгаварлан гадуурхалт их гардаг
Үйл явдал
/
2021-03-24

М.Оюунчимэг: Хүний Эрхийн Комиссийн тайлан дээр Монгол эмэгтэйчүүдийн эрхийн асуудал зөрчигдсөн хувь нь их гарсан. Ялгаварлан гадуурхалт нь өөрөө гэмт хэрэг гэж үзсэн. Гэтэл ийм зүйл байхгүй болчоод байгаа юм уу? Энэ хуулийн хэрэгжилт ямар байна вэ? Л.Нямгэрэл дарга тодорхой хариулт өгөөч.

Л.Нямгэрэл: Ялгаварлан гадуурхалтын тухай шүүхээр өнөөдрийг хүртэл хэрэг шийдэгдээгүй. Ялгаварлан гадуурхалттай холбоотой Цагдаагийн байгууллагат өргөдөл гомдол ирээгүй тохиолдолд Цагдаагийн байгууллага үүнийг сайн дураар гэмт хэрэг үүсгэж шалгах боломжгүй. Иргэдээс өргөдөл, гомдол ирээгүй учир шалгагдаагүй байх.

М.Оюунчимэг: Та нар үүн дээр соён гэгээрүүлэх ажлыг маш сайн хийх хэрэгтэй шүү дээ. Хүний Эрхийн Үндэсний Комисийн судалгаагаар хот, хөдөө ялангуяа төрийн удирдах албан тушаал дээр ялгаварлан гадуурхалт ил болон далд хэлбэрээр Монголд маш өссөн үзүүлэлттэй гарсан. Энэ асуудал дээр соён гэгээрүүлэх ажлыг хийхгүй бол Монголд бас асуудал болоод байгааг хүлээн зөвшөөрч байна уу Нямгэрэл даргаа, Ариунзаяа сайдаа?

А.Ариунзаяа сайд: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах, эмэгтэйтэйчүүдийг ялгаварлан гадуурхах, ажлын байран дах бэлгийн дарамт болон бусад төрлийн дарамт шахалтыг үзүүлэх тухай үйлдлүүдийг хөдөлмөрийн тухай хуульд тусгаж байгаа учир шинэ боломжыг нээсэн гэж харж байна. Зөрчлийн тухай хуульд тухайлсан заалтууд орж ирж байна. Хүний Эрхийн Үндэсний комисст ялгаварлан гадуурхаж байна гэсэн өргөдөлүүд ирж байж энэ маань шийдэгдэнэ. Хүйсээс үл хамааран ялгаварлан гадуурхалтыг үл тэвчье гэдэг агуулгаар бүх ТББ, Төрийн байгууллага, Иргэний Нийгмийн байгууллагууд хамтран ажииллаж байна. Цаашид бид энэ ажилаа улам сайжруулах хэрэгтэй.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.142.194)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.