Зөвхөн УБ-д 6-4 магнитудын ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН чичирхийлэл үүсэхээс өмнө анхааруулах систем байдаг
Үйл явдал
/
2021-03-24

 

Улаанбаатар хот барилга байгууламж болон хүн амын нягтаршил ихтэй тул нийслэлийг тойрсон гурван байршилд амжиж анхааруулах систем бий. Энэ нь зөвхөн УБ-ын иргэдэд зориулагдсан бөгөөд 6-7 балл буюу гамшиг үзүүлэх хэмжээнд чичирхийллээс үүсэхээс өмнө амжиж анхааруулах систем ажиллана. Иргэдэд өгч буй зөвлөмж 2 түвшинд байна. Газар хөдлөлт болж гамшиг учирвал би яах вэ гэдгээ иргэдэд нээлттэй өгч буй нь том дэвшил юм. Иргэдийн хамгийн сайн мэддэг "Ширээн дор орох" заавар нь хүнд зүйл унаж гэмтэхээс хамгаалж буй үйлдэл юм. Гол нь газар хөдлөлтийн судалгааг хийж, стандартыг барилгын норм/дүрэм/-д оруулж өгөх нь чухал аж.

Маргааш 16 цагт хэд хэдэн газарт зохиомлоор амжиж мэдээлэх дохиог ажиллуулах бөгөөд иргэд энэ үеэр газар хөдөлж байна гэж айж сандрах хэрэггүй. Энэ нь амжиж мэдээлэх систем хэвийн ажиллаж байгаа эсэхийг болон бусад хэсэгт байршуулсан төхөөрөмжүүдийн ажиллагааг шалгаж буй юм. Барилга байшингийн аюулгүйн орц гарцыг нээлттэй байлгах, зориулалтын дагуу ашиглахыг зөвлөж, хяналт шалгалт хийж байна. Бүх барилга, ялангуа 5-аас дээш давхар бүхий байгууламжийг барихдаа стандартыг баримтлах ёстой гэлээ.

Дэлхий гэдэг маань цөм, шингэн, царцсан хэсэгтэй. Царцсан хэсэг буюу хатуу хэсэг нь хөвж байдаг. 23 хавтан гэж бий. Монгол улс евро-азийн хавтанд оршдог. 28 км-ийн хурдтайгаар Номхон далай өөд явж байдаг. Энэ үед мөргөлдөөн үүсдэг. Жилд 5 см-ээр хойшоо түлхэж байгаа гэсэн үг. Энэ түлхэлтийн нөлөөгөөр Монгол-Алтайн нуруунд 5мм-ээр шилжилт явагдаж байдаг. 1957 онд болсон газар хөдлөлт буюу Говь-Алтайн судалгаан дээр 270 км хагарал үүссэн. 1905 онд болсон 8 магнинудын газар хөдлөлтийн үед 300 гаруй км үргэлжилсэн цууралт, ан цав үүссэн. Дорнод аймгийн Матад, Халх суманд газар хөдлөлт идэвхгүй байсан бол ойрын жилүүдэд мэдрэгдэж байгааг анхаарууштай. Энэ нь хүний үйл ажиллагаатай холбоотой юм. Ханхад 6.8 магнитудын чичирхийлэл мэдрэгдсэн. Хөвсгөл, Дархадын хотгор зэрэг бүст байгалийн тэлэлт явагддаг. Байгаль жилд 2 мм-ээр тэлж, ангайж байдаг" гэдгийг хэллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.101.109)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.