Шоо тоглуулан хүмүүсийг залилж байсан иргэнд торгуул оногдууллаа
Үйл явдал
/
2021-03-24

Цагдаагийн албан хаагч иргэний биед хохирол учруулсан асуудлын дагуу ЦЕГ газрын хэвлэл мэдээллийн олон нийттэй харилцах хэлтсийн цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү хэвлэл мэдээлэлд залруулга хийлээ

Сүхбаатарын талбай дээр биед нь гэмтэл учруулсан гэдэг асуудлаар гомдол гаргасны дагуу шалгалт хийжээ. Өчигдөр өдөр 13 цагт  102 тусгай дугаарын дагуу Баянгол дүүргийн Өргөө кино театрын орчим шоо тоглуулж залилан хийж байна гэдэг асуудлаар дуудлага ирсэн юм. Дуудлагын дагуу Цагдаагийн хэлтсийн эргүүлийн бүрэлдэхүүн очтол 1963 онд төрсөн иргэн Г шоо тоглуулж байгаа хэргийг  газар дээрээс нь барьж хэлтэсрүү авч явжээ.

Харин иргэн Г торгуулах асуудлыг эсэргүүцэж гомдол илгээсэн билээ. Уг гомдлын дагуу шалгалт хийснээр Цагдаагийн албан хаагч хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа иргэнд хариуцлага тооцоход иргэн Г олон нийтийн сүлжээнд биед гэмтэл учруулсан гэх буруу ташаа мэдээлэл өгчээ.

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.124.145)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.