Ө.Шижир: Ерөнхийлөгчийн нэр хүндэд халдаж, Цэцэд дарамт шахалт үзүүлж байгаад ХАРАМСАЖ байна
Үйл явдал
/
2021-03-24

2021оны 2 дугаар сарын 10-ы өдөр Монгол Улсын Үндсэн Хуулийн цэцийн гишүүн Д.Солонгоос МУ Ерөнхийлөгчийн Тамгын Газарт ХҮН намын дарга УИХ-ын гишүүд Доржханд болон Үүрцайх нарын гаргасан гомдлын дагуу МУ Ерөнхийлөгчийг өөрийн байр суурийг 2021 оны 2 дугаар сарын 24ны дотор байр суурийг тодруулах шаардлагатай байна гэсэн албан бичиг ирсэн. Албан бичгийн хүрээнд Үндсэн Хуулийн Цэцийн гишүүн Д.Солонгоос ирүүлсэн албан бичгийн хүрээнд МУ Ерөнхийлөгч 2 дугаар сарын 24нд очиж байр сууриа илэрхийлсэн. Харамсалтай нь үүнийг зохион байгуулалттайгаар илтэд мушгин гуйвуулах мөн МУ Ерөнхийлөгчид халдах, Үндсэн Хуулийн Цэцэд дарамт шахалт үзүүлэх гэх мэтийн үйл явдлууд сүүлийн үед ажиглагдаж байна. Үүнийг бид маш байж боломгүй үйлдэл гэж үзэж байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль бол Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд заасны дагуу явагдана. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хуулийг улстөрийн тайлбарлах түүнийгээ мушгин гуйвуулах, улстөржүүлэх үйл явдал маш ихээр зохион байгуулалттайгаар тасралтгүй үргэлжлэж байна. Мэдээлэлд боловсруулалт хийхдээ анхааралтай байхыг та бүхнээсээ хүсэж байна. 2021 оны 3 дугаар сарын 19ны өдөр Үндсэн Хуулийн Цэцийн бага суудлын хуралдаан болсон. Үндсэн Хуулийн Цэцийн олонхын шийдвэр гарсан. Өнөөдөр Хууль Зүйн Байнгын хороогоор Үндсэн Хуулийн Цэцийн гишүүн Цогтыг нэн даруй  чөлөөлөх асуудлыг дэвшүүлсэн. Худал мэдээлэл цацах олон нийтийг төөрөгдүүлэх үйл явц үргэлжилж байна. Ерөнхийлөгчийн Тамгын Газрын зүгээс төвийг сахих байр суурийг илэрхийлж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.37.20)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.