Бодлогын хүү БУУРУУЛАХ нь төгрөгийн ханшид сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй
Үйл явдал
/
2021-03-24

 Монгол банкнаас коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.

Монгол банкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн: Монгол банк бодлогын хүүг 6 хувьд хэвээр хадгаллаа. Урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгсэлд энэ оны хоёрдугаар улиралд нийт 350 хүртэл тэрбум төгрөг зарцуулна. Энэ санхүүжилтийг 200 хүртэл ажилтантай худалдаа үйлчилгээ, боловсруулах салбарын  ААН-д олгож, хамрах хүрээг өргөтгөжээ.

 

Инфляц  улсын хэмжээнд 2.6 хувь, Улаанбаатарт 2 хувь байна. Цаашид эдийн  засаг идэвхжих хэрээр инфляц өсөх төлөвтэй байна. Мөн шатахуун, сайжруулсан түлшний үнэ (одоогоор 75 хувиар хямдруулсан инфляцад нөлөөлөн, 2 нэгжээр өснө. Оны сүүлээр 7 хувьд хүрнэ.

Вакцинжуулалт амжилттай үргэлжилбэл эдийн засаг сэргэн,  ААН-үүдийн үйл ажиллагаа хэвийн хэмжээндээ хүрнэ. Энэ оны эхний хоёр сард экспорт 70 хувиар өссөнийг онцолж байна.   Оны өмнө Хаан банкны хадгаламжийн хүү 8.9 хувь байсан бол Төрийн банкных 8.6 хувь байна.

 200 гаруй хувь хүн, ААН-үүд 57 орчим тэрбум төгрөгийн үйлчилгээ үзүүлсэн.  Богино хугацаат гадаад өрийн дарамт буурсан, гадаад валютын албан нөөц өссөн нь зээлжих зэрэглэлд эерэгээр нөлөөллөө. Бодлогын хүүг байж болох хамгийн бага хэмжээнд барьж байна. Зургаагаас бууруулах боломжгүй. Бууруулах нь төгрөгийн ханшид сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.

Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.209.131)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.