Бүлэглэж иргэдийн шинжилгээний хариуг ХУУРАМЧААР үйлддэг байсан ХӨСҮТ-ын удирдлагуудад хариуцлага тооцно
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-03-24

Шадар сайд, УОК-ийн дарга С..Амарсайхан Эрүүл мэндийн яамны удирдлагуудтай уулзахдаа ХӨСҮТ-ийнхэн Covid -ийн үед ашиг олж, иргэдийн шинжилгээний хариуг хуурамчаар үйлдсэн хэмээн мэдэгдсэн удаатай.  Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны сувилагч өөрийн хамаарал бүхий иргэнд PCR шинжилгээний хариуг хуурамчаар үйлдэж өгсөн. Үүнийг цагдаагийн байгууллага гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэж, шалгаж байна. Түүнчлэн ХӨСҮТ-ийн албан тушаалтнууд цар тахлын үед хууль бусаар тендер зохион байгуулж, мөнгө завшсан талаарх гомдол УОК-т ирсэн. Цагдаагийн байгууллагын шалгалтаар ганц сувилагч бус хууль бусаар шинжилгээний хариу гаргаж, дамлан зардаг бүлэглэл ХӨСҮТ-д бий болсон байх магадлал байгааг шалгалтаар тогтоосон гэх мэдээлэл байна. Тодруулбал, шинжилгээ авдаг сувилагч, хариу гаргадаг лабораторийн оношлогч, сорьц тээвэрлэдэг жолооч, сайт руу шивдэг ажилтнууд хамтарсан байж болзошгүй байгаа аж. Мөн дөрвөн лабораторийн нэг нь шинжилгээний хариуг хуурамчаар гаргаж, нэг тус бүрийг 60 мянган төгрөгөөр зардаг байсан байх магадлалтай байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.182.159)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.