Я.Санжмятав: Үндсэн хуулийн цэц түүний гишүүн ОРОЛЦОХ ЁСГҮЙ
Үйл явдал
/
2021-03-24

Ерөнхийлөгчийн зөвлөх Я.Санжмятав:

Үндсэн хуулийн бага цэцийн хуралдаан таван хүний бүрэлдэхүүнтэй хуралдаж үүнээс гурван хүн нь санал өгдөг юм байна.

Одоо хэвлэл мэдээллээр гарч байгаа тухайн хуралдаанд оролцсон гишүүний ярьж байгаагаар хоёр гишүүн нь гишүүдийн гурван хүний хоёр нь Н.Буяндэлгэрийн ярьж байгааг зөв зүйтэй гэж үзэн шийдвэр гараад нэг гишүүн нь хурлаа дуусгангуут санал өгсөний дараа гараад явсан гэж яригдаж байгаа нь ноцтой асуудал аа.

Ямар нэгэн намын ямар нэгэн бүлэглэлийн нөлөөлөлд Үндсэн хуулийн цэц түүний гишүүн оролцох ёсгүй гэдгийг та бүхэн ойлгож байгаа байх. Үүний дараа тухайн гаргасан шийдвэр албажих ёстой, албажихад хоёр, гурван өдөр боллоо. Энэ хугацаанд нь ҮХЦ-ийн маргаанд орсон гишүүн байгаа. Гишүүн Ш.Цогтоо энэ хүний асуудлыг их хуралруу чирч авчирч хугацаа нь дууссан гэдэг шалтгаанаар албажаагүй байгаа дээр нь энэ шийдвэрээ хүчингүй болгож дахин маргаан үүсгэх ийм хандлагыг тодорхой хүчнээс үүрэг, даалгавар авсан гэж хардахуйц үйлдлүүдийг хийж байгаад миний бие их хуралд, парламентэд гурван удаа сонгогдож төрийн бодлого тодорхойлж, хууль, ёс зүйт төрийг бэхжүүлэхийн төлөө ажиллаж байсан хүний хувьд ихэд харамсаж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.247.125)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.