Л.Болд: Монгол Улс Үндсэн Хуулийн хямралд орж эргээд НЭГ НАМЫН ДАРАНГУЙЛАЛ тогтох гэж байна
Үйл явдал
/
2021-03-24

Үндсэн Хуулийн 1990 оноос хойших бүх процессд би оролцсон юм. 1990 онд Үндсэн Хуулийн хямрал болсон. Сүхбаатрын талбай дүүрэн ард түмэн цуглаж төр засгийг өөрчлөх томоохон шаардлага тавьж байсан. Үүнийг бид Үндсэн Хуулиар чөлөөт сонгууль явуулах өөрчлөлт оруулах 1990 онд өөрчилсөн учир өнөөдөр энэ бүх шинэчлэл явагдаж байгаа. 1992 онд анх Ардчилсан Үндсэн Хуулийг батлахад УИХ-ын гишүүний хувьд шударга байх Монголд чөлөөт сонгууль явуулах бол манай нийгмийн хамгийн том үндэс суурь байсан. 1999 онд Үндсэн Хуулийн хямрал Цэцийн үйл ажиллагаанаас болж байсан. 1996 оноос хойш Ардчилсан Нам анх удаагаа ардчилсан хүчин сонгуульд ялсаны дүнг засахын тулд Засгийн Газрын гишүүн, УИХ-ын гишүүн давхар хийж болох болохгүй асуудлыг Цэц хоёр өөр шийдвэрийг богино хугацаанд гаргаснаар дөрвөн Засгийн Газар солигдож Монгол Улс Үндсэн Хуулийн хямралд орж эргээд нэг намын дарангуйлал тогтож байсан.

Өнгөрсөн онд бид аргагүйн эрхэнд Үндсэн Хуулийн мухардалд орж шударга ёсны хувьсгал гээд томоохон хөдөлгөөн болж ахиад Үндсэн Хуулиа батласан. Энэ Үндсэн Хуулийн өөрчлөлт юунд чиглэсэн гэхээр 30 жил гажуудсан ардчилалын алдаа дутагдлыг засахад чиглэгдсэн. Гэтэл үүнийг мушгиад Үндсэн Хуулийн өөрчлөлт зөвхөн Ерөнхийлөгч Х.Баттулгыг ахин сонгуульд оруулахгүй байх Үндсэн Хуулийн буулт буулгасан аль нэг улстөрийн хүчний бодлого руу халтирч байгаа нь маш аюултай. Монгол хүний сонгох, сонгогдох эрхийг хязгаарлах тухай яригдаагүй. Ард түмэн сонгуулиа хийх, сонгох эрхээ эдлэг. Хэн дэвших нь тодорхойгүй байхад зохицуулга, тохируулга хийж монголын нийгмийг 10-30 жилийн өмнө хөтлөж байсан Үндсэн Хуулийн хямрал руу ахин түлхэж байна. Нөхцөл байдал маш ноцтой болж байна. Учир нь Монголын ард түмэн энэ  жилийнхээ ололт амжилт, ардчилсан тогтолцооныхоо үндсийг уландаа гишгүүлхийг хүсэхгүй. Сонгуулийг урьдчилан хийх нэг нэг талцал явагдаж байгаа нь маш том ухралт. ҮНДСЭН ХУУЛИА ХАМГААЛЦГААЯ!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.174.23)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.