Оюутолгой компани үйлдвэрлэлд ашиглах  нийт усныхаа 80 хувийг бүрэн ашигласан гэжээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-03-24

УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын гишүүд Ерөнхий сайдад хандсан асуулгын хариуг өгчээ. Уг асуулгын хариуд 2020 оны 11 сарын 21-ний өдрийн 92 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар хариундаа усны нөөцийг шинэчлэн тогтоох талаар бичжээ.

Оюутолгой төслийн ус хангамжийн гол бүс болох Гүний хоолойн усны ордоос үйлдвэрлэлийн зориулалтаар нэг секундэд 918 литер ус ашиглахаар тооцож ус ашиглах гэрээн 25 жилийн хугацаатай байгуулсан байна. Тодруулбал 2016 оны 06 сарын 07-оос 2040 оны 06 сар хүртэл байгуулсан байна. Энэ хүрээнд ашиглах нийт усныхаа 80 орчим хувийн одоогийн байдлаар ашигласан гэжээ. Усны нөөцөө 100 хувь хүртэл ашиглах үед усны хомсдолд орох эрсдэл үүснэ хэмээн үзжээ. Тус компаниас ус ашигласны төлбөрт 2011-2019 хооронд өмнөговь аймгийн төсөвт 104,3 сая шоо метр усны төлбөрт 100 тэрбум төгрөг төлсөн гэжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.130.199)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.