С.Ламбаа: Ерөнхийлөгчийн Тамгын газрын албан хаагчдыг ЯЛГАВАРЛААД вакцинд хамруулаагүй
Үйл явдал
/
2021-03-24

Монгол улсын ерөнхийлөгчийн зөвлөх С.Ламбаа

Нэг ч удаа хэвлэлийн байгууллагуудтай ярилцаж байгаагүй ерөнхийлөгчийн зөвлөхүүд Тамгын газрын удирдлагатай гарч ирж асуудлыг хөндлөө.  Монгол улсын ерөнхийлөгчийн институц өөрийн бие даасан институц юм. Харин харамсалтай нь сөрөг хүчин шиг хандаж байгаа эрх баригч нар байна. Өнөөдөр Үндсэн  хуулийн  цэц  дээр болж байгаа асуудал Монгол төрийн 30 жилийн хугацаанд болж байгаагүй үйлдэл юм.

Ерөнхийлөгчийн институцийн алба хаагчид гадуурхагдах төвшинд байгаа юм.  УОК-оос баталсан  вакцинжуулалтын хуваарь  гарахад ерөнхийлөгчийн  тамгын газрын албан хаагчид байхгүй байсан. Ямар байгууллага дээр очиж вакцинжуулалтад хамрагдах нь одоог хүртэл тодорхойгүй байна. Өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын албан хаагчдын цалингийн зэрэглэл тогтоохдоо УИХ-ын тогтоол гарахад энэ асуудал хэлэлцдэггүй юм. Тогтоолыг гаргахдаа энэ асуудлыг орхигдуулах нь байж боломгүй хэрэг.  Монголын ард түмний өмнө хариуцлага хүлээж ажиллах ёстой. Энэ гурван институц хоорондоо уялдаа холбоотой эв нэгдэлтэй ажиллаж байж Монгол улс хөгжих юм. Мөн Улс төрийн тогтвортой байдлыг бий болгоно. УИХ, Үндсэн хуулийн цэц, Байнгын хорооны байдалын гаргаж байгаа шийдвэрүүд ийм байдалтай байж болохгүй.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.189.199)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.