Орхон аймаг НОГООН бүсээс ШАР бүсэд шилжлээ
Үйл явдал
/
2021-03-25
Өнөөдөр 11:00 цагт БОЭТ-д үзүүлэхээр очсон иргэнээс коронавирусын халдвар илэрлээ.
 
Амтлах үнэрлэх мэдрэмж муудаж, халуурсан шинж тэмдэгтэй ирсэн тухайн иргэнийг яаралтай тусгаарлах арга хэмжээ авч одоо Халдвартын тасагт тусгаарлагдсан байна.
Тухайн иргэний ойрын хавьтлуудыг тогтоохоор тандалт судалгааны баг ажиллаж байна.
 
Иргэн “Г”-ын халдварын их үүсвэр тодорхойгүй.
 
Мөн ойрын хавьтлуудын өгсөн урьдчилсан мэдүүлгээр тэдгээр иргэдийн явсан маршрутын дагуу Баян худалдааны төв, Энэрэл төв, Эрдэнэ багийн 20-р сургууль, Хивсний үйлдвэр зэрэг газруудыг тусгаарлалтад аваад байна.
 
Иргэддээ анхааруулж хэлэхэд аман ярианд итгэж үймээн самуун үүсгэхгүй байхыг хүсье!
Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.14.245)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.