Ардчилсан намын сунгаанд нэр дэвшигч Ц.Уртнасан бодлогын мэтгэлцээнд оролцлоо
Та мөрийн хөтөлбөрөө танилцуулаач
Бид Ардчилсан Намд сорилт бэрхшээл тулгарсан хүнд хэцүү үед Ардчилсан Намын даргын сунгаанд нэр дэвшиж байна. Ардчилсан Намын дотоод сонгуулийн хорооны шаардлагын дагуу мөрийн хөтөлбөрөө дэвшүүлж оролцож байна. Би гурван үндсэн асуудал дээр мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ. Нэгдүгээрт, улс орны нийгэм эдийн засгийн тогтолцоог хөгжүүлэх, Ардчилсан Намын улс төрийн бодлогыг тодорхойлох, Ардчилсан Намын үзэл баримтлалыг төгөлдөржүүлэх Хоёрдугаарт, Намын ажил амьдралыг зохицуулж байгаа үндсэн дүрмийг сайжруулах, үндсэн дүрмийг мөрдөх хандлага соёлыг түгээн дэлгэрүүлэх Гуравдугаарт, Ардчилсан намыг улс орныхоо өмнө тулгамдсан асуудлыг шйидвэрлэх чадамжтай үйл ажиллагаа явуулдаг улстөрийн нам болгон шинэчлэх зорилттой товч мөрийн хөтөлбөрийг дэвшүүлж оролцож байна.
Монгол Улсын Засгийн Газар эдийн засгийг дэмжих хүрээнд их наяд төгрөгийн цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ тал дээр санал бодлоо хуваалцаач?
АН хоёр талд даргын сунгаа явуулаад байна. Энэ сонгуулийн эцсийн үр дүн нь юу вэ?
АН намын дүрмийн дагуу дотоод сонгуулийн хорооноос явуулж байгаа сонгуульд оролцож байна. Сонгуулийн процессийг нарийн тооцоолсон. Иргэд арчилалыг 30 жил сонгосон. Мөн цаашид ч сонгоно гэдэг итгэл үнэмшилтэй байгаа юм. Шийдвэрийг бид биш Ардчилсан Намын 180 гаруй гишүүд гаргана.
-
Уржигдар 18 цаг 59 мин
-
Уржигдар 18 цаг 57 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 00 мин
-
Уржигдар 16 цаг 46 мин
-
Уржигдар 13 цаг 00 мин
-
Уржигдар 12 цаг 21 мин
-
Уржигдар 11 цаг 42 мин
-
Уржигдар 11 цаг 00 мин
-
Уржигдар 10 цаг 28 мин
-
Уржигдар 09 цаг 48 мин
-
Уржигдар 09 цаг 24 мин
-
Уржигдар 09 цаг 23 мин
-
2025-01-09
-
Уржигдар 12 цаг 21 мин
-
2025-01-04
-
Уржигдар 11 цаг 42 мин