Х.Нямбаатар: Хууль Зүйн туслалцааны төв жилийн ТЭРБУМ гаруй төгрөгний ТӨСӨВТЭЙ
Үйл явдал
/
2021-03-26

Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар Ц.Туваан гишүүний асуултанд Х.Нямбаатар гишүүн хариуллаа

Манай хууль хяналтын байгууллага нь газар өмчлөх эрх нь зөрчигдсөн зөвхөн төлбөрийн чадваргүй хүний тухайд хуулийн хүрээ үйлчилнэ. Төлбөрийн чадваргүй хүмүүст төрөөс өмгөөллийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх явдал бол Монгол Улсын Үндсэн хуульд заасан өмгөөлүүлэх эрхээ эдлэх хууль зүйн туслалцаа авах эрхийг нь эдлүүлэх зорилготой. Эрүүгийн Хэрэг Хянан Шийдвэрлэх газрын ажиллагаа тасралтгүй явуулахын тулд төлбөрийн чадваргүй хүмүүсийн хувьд төрөөс хууль зүйн туслалцаа  үнэ төлбөргүй үзүүлж байна.

Хууль Зүйн туслалцааны төв гэдэг байгууллага жил тэрбум гаруй төгрөгний төсөвтэй. Цалингийн фонд нь л тэр. Нэг хүн 640 мянган төгрөгний цалин авдаг.

Нийт 70 гаруй өмгөөлөгч, найман дүүрэгт оффисийн түрээс, 20 аймагт оффисийн түрээсийн зардал төлдөг учраас тэрбум төгрөгийг зарцуулдаг.

Энэ байгууллагын өмгөөллийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох эрх зүйн зохицуулалт байхгүй гэдгийг Ц.Туваан гишүүнд хэлмээр байна. Эрүүгийн Хэрэг Хянан Шийдвэрлэх тухай хууль, Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуульд заасан хүрээнд өмгөөлөгч оролцох ёстой үүргээрээ оролцоно.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.15.154)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.