Ц.Мөнхцэцэг: Хүний эрх хамгаалах тухай хуулийг өргөн барилаа
Үйл явдал
/
2021-03-26
Хүний эрх хамгаалах эрхзүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн барьсан хуулийн төслийн хэлэлцүүлгээр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг ярилаа

УИХ-ын гишүүн Цогтбаатараас 2020 оны тавдугаар сарын  7-ны өдөр Уих-д өргөн мэдүүлсэн “ Хүний эрх хамгаалах эрх зүйн байдлын тухай” хуулийн төсөл болон хамт  өргөн барьсан хуулийн төслийн асуудлыг УИХ 2020 оны 12 сарын 15-ны нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж анхны хэлэлцүүлэг бэлдүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн билээ. Хууль зүйн байнгын хороо 2020 оны 12 сарын 18 өдрийн аравдугаар тогтоолоор хуулийн төслийн байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бүхий ажлын хэсгийг байгуулсан . Байнгын хорооны 2021 оны гуравдугаар сарын 24-ны өдрийн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулж  УИХ-ын чуулганы хуралдаанаар дэгийн тухай хуулийн 39-р зүйлд заасны дагуу хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн  талаар дурдлаа. Хүний эрх хамгаалах ,эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулийг нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн явуулсан талаар хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлт зарчмын зөрүүтэй асуудлыг хэлцэн шийдвэрлэхийг хүсэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.100.237)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.