Ж.Ганбаатар: Хүний эрхийг  НОЦТОЙ ЗӨРЧДӨГ албан тушаалтнууд ямар ч ХАРИУЦЛАГА тооцдоггүй
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-03-26

Хүний эрхийг хамгаалагчийн тухай хуулийн эхний хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Энэ хуулийг нэлээн сайн уншсан. Уншаад үзэхэд хүний эрхийг хамгаалах үйл ажиллагааг гэдгийг хүний эрх эрх чөлөөг хөхиүлэн дэмжих зөрчсөн үйлдэл үзэл бодлоо илэрхийлэх нэлээн олон заалтууд байгаа юм. Энэ ямар бодит үйлдэл үйл ажиллагаа хэрэгжүүлэх вэ гэдэг надад сайн ойлгогдохгүй юм. Тайлбарлаад өгөөч. Одоо байгаа иргэд эвлэлдэн нэгдээд эрхээ хамгаалж байгаа шүү дээ. Энэнээс юугаараа өөр юм бол. Дараагийн дугаарт нь хүний эрхийг хэн зөрчөөд байгаа юм бэ гэдэг нь гол асуудал шүү дээ. Тодорхой албан тушаалтнууд л байгаа шүү дээ. Албан тушаалтнууд хүний эрхийг зөрчсөн тохиолдолд энэ хуулиар ямар арга хэмжээ ямар хариуцлага ногдуулах вэ гэдгийг асуухлаар зөрчлийн хууль ярина билээ. Зөрчлийн хуулин дээр зөвхөн иргэн аж ахуйн нэгж гэж байгаа төрийн албан хаагч гэж үг нэг ч байхгүй. Зөрчлийн хууль тухай хуулиар төрийн албан хаагчийг шийтгэдэггүй. Тийм ч учраас энэ зөрчлийн хууль чинь харгис хууль. Зөрчлийн хуулиар зөвхөн иргэд аж ахуйн нэгжийг торгодог шийтгэдэг баривчилдаг. Асуудал үүсгэдэг гэсэн үг энэ хуулийг зөрчиж байгаа гол хүн төрийн өндөр албан тушаалтнууд. Төрийн албаны тухай хуульд дагаад өөрчлөлт оруулсан юм уу гэхээр үгүй юм билээ. Би хуулийн гол зорилгыг олж харахгүй байгаа юм. Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулаад хүний эрхийг ингэж ингэж зөрчсөн тохиолдолд ажлаас халагддаг сахилгын хариуцлага ногдуулна эсвэл эрүүгийн хариуцлага ногдуулна гээд заах ёстой байх.

Би Ц.Мөнхцэцэг гишүүнийг ойлгож байна өчнөөн ажлын хэсэг ахалдаг. Танд бол айхтар буруу гэж байх вэ. Өргөн барьсан хүмүүс нь яах гэж ч барьсан юм тунхын шинж чанартай л юм. Хүний эрх зөрчигдөж байгаа бол зөрчиж байгаа хүнийг нь зөрчүүлэхгүй байх ёстой биз дээ. Гол зорилго нь дахиж хүний эрх битгий зөрчөөч гэж. Зөрчлийн тухай хууль чинь иргэн аж ахуйн нэгжүүдийг л шийтгэдэг хууль. Төрийн албан хаагч гэж байхгүй би энийг чинь оруулах гэж зөндөө орилсон зөндөө ярьсан. Төрийн албан хаагч гэдэг бараг дуртай үедээ ажлаа хаяад явчихна шүү дээ бараг шахуу. Энэ хууль учир дутагдалтай гэж үзэж байгаа юм. Би асуулт асуугаагүй тодрууллаа.

Б.Дамбацэрэн

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.70.247)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.