Хүүхдийн 100 мянгыг үргэлжлүүлэн олгохын тулд Азийн хөгжлийн банкнаас 73 сая ам.доллар ЗЭЭЛЛЭЭ
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-03-26

Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгохын тулд Азийн Хөгжлийн банкнаас 73 сая доллар зээлэхээр боллоо. Тодруулбал Цар тахлын нөлөөг бууруулах зорилгоор Азийн Хөгжлийн Банк (АХБ) ядуу, эмзэг бүлгийн иргэд, эмэгтэйчүүд, хүүхдүүдэд чиглэсэн нийгмийн халамжид зарцуулах 73 сая ам.долларын зээлийг баталлаа. Цар тахлын хариу арга хэмжээний хүрээнд зургаадугаар сарыг дуустал сар бүр 0-17 насны хүүхдүүдэд сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэмжийг нэмэлтээр олгож байна.  Үүний тодорхой хувийг АХБ-ны зээлээр санхүүжүүлнэ.

“Монгол Улс КОВИД-19-ийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх шийдэмгий арга хэмжээг эртнээс авч хэрэгжүүлсэн. Иргэдийн эрүүл мэндэд учрах шууд нөлөөг эхэндээ хязгаарлаж чадсан ч вирусыг хязгаарлах үйл ажиллагаа нийгэм, эдийн засагт ихээхэн сөрөг нөлөө үзүүлсэн. Дотоодод анхны халдварыг бүртгэн, хөл хорио тогтоосон нь нөхцөл байдлыг бүр дордуулсон” гэж АХБ-аас онцолжээ.. 

 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.148.104.124)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.