Уур амьсгалын өөрчлөлт энэ хэвээрээ үргэлжилбэл 21 дүгээр зууны сүүлчээр нэг жилийн хугацааны талыг зуны улирал эзэлдэг болно гэж Хятадын эрдэмтэд тооцоолжээ. Уг судалгааны тайланд өгүүлснээр дэлхийн дулаарлын улмаас жил ирэх тусам зун илүү урт, халуун болох бол өвөл илүү богино, дулаан болох юм байна. Сүүлийн 60 жилийн хугацаанд дэлхий даяар зуны улирал 17 хоногоор сунасан байна.
Өнгөрсөн хугацаанд мөн дэлхийн хуурай газрын болон далай тэнгисийн жилийн дундаж температурын хэмжээ байнга өссөөр ирсэн байна. 1970-аад оны сүүлээр дэлхийн дунджаас сэрүүн жил болсон бөгөөд түүнээс хойш 40 гаруй жилийн турш температур тасралтгүй өссөнийг тооцооллоос харж болохоор байгаа юм.
Дэлхийн дулаарлыг үүсгэж буй хамгийн том хүчин зүйл нь хүлэмжийн хийн ялгарал бөгөөд байдал энэ хэвээрээ үргэлжилж, цаг уур дулаарсаар байвал шумуулаар дамждаг халдварт өвчний тархалт нэмэгдэх, улирлын чанартай харшлын өвчлөл улам хүндрэх, үр тарианы ургах хугацаа сунжирч, гарц буурах зэрэг олон сөрөг нөлөө үзүүлэх юм байна.
-
21 цаг 42 мин
-
Уржигдар 18 цаг 59 мин
-
Уржигдар 18 цаг 57 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 00 мин
-
Уржигдар 16 цаг 46 мин
-
Уржигдар 13 цаг 00 мин
-
Уржигдар 12 цаг 21 мин
-
Уржигдар 11 цаг 42 мин
-
Уржигдар 11 цаг 00 мин
-
Уржигдар 10 цаг 28 мин
-
Уржигдар 09 цаг 48 мин
-
Уржигдар 09 цаг 24 мин
-
Уржигдар 09 цаг 23 мин
-
2025-01-09
-
Уржигдар 12 цаг 21 мин
-
2025-01-04
-
Уржигдар 11 цаг 42 мин