Д.Адьшаа: ҮХЦ-ийн асуудал өнөөдөр УЛС төрийн хямрал болно
Үйл явдал
/
2021-03-26

Монгол улсын Үндсэн хуулийн цэцэд нэр дэвшигчдийг танилцуулах үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа санал бодлоо илэрхийллээ

Ж.Эрдэнэбулган дэмжиж зөвхөн шударга ажиллахыг хүсэж Улс төрийн намын захиалга даалгаврын дагуу асуудалд хандахгүй байхыг хүслээ. Монгол УИХ хууль дээдлэх зарчим байх юм уу.. байхгүй юм уу. С.Бямбацогт дарга худал хэлдэг юмаа боль Ш.Цогтоог томилно,томилохгүй талаар яригдаагүй .Тэнд яригдаагүй  асуудлыг  УИХ-д тогтоол болгож оруулж ирэх нь ямар учиртай юм бэ...

Монгол улсын Үндсэн хуулийн цэцэд нэр дэвшүүлэх, томилох чөлөөлөх нь цэцийн тухай хууль  УИХ-ын дэгийн хуулийн дагуу шийдэгдээд үйл ажиллагаа явуулах ёстой. Гэтэл өнөөдөр Монгол улсын Дээд шүүх өнөөдөр Ж.Эрдэнэбулганыг чөлөөлж, томилуулж  Д.Солонго, Ш.Цогтоо гэдэг хоёр хүний нэгийг  чөлөөлөх тухай зүйл оруулж ирээгүй байхад УИХ-ын Байнгын хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар хүнийг нас, хүйсээр ярьж хэлж болдог юм уу тийм эрх хэнд байгаа юм.  Үндсэн хуулийн маргааныг шийдвэрлэж байгаа Цэцийн гишүүнийг Улс төрийн зорилгоор захиалга, даалгаврыг биелүүлэхгүй байгаа нэрийдлээр чөлөөлбөл энэ Үндсэн хуулийн хямрал Улс төрийн хямрал болно гэдэг талаар ярилаа. Нэг нам дарангуйлж өөртөө тааруулж шийдвэр гаргахын төлөө Үндсэн хуулийн томилгоонд шийдвэр гаргаж Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг чөлөөлөх эрх байхгүй талаар хатуу анхаарууллаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.249.42)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.