С.Бямбацогт: Хүний эрхийг зөрчсөн ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ч бас хариуцлага хүлээнэ
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-03-26

Шүгэл үлээгчийн тухай хуулийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Сандагийн Бямбацогт: Энэ хуулийг хэлэлцэх эсэх дээр сая Ж.Ганбаатар гишүүний хэлсэн асуудал мөн Н.Алтанхуяг гишүүн Ш.Раднаасэд гишүүн нэлээд болгоомжилсон зүйл ярьж байсан. Нэгэнт их хурал хэлэлцээд шийдсэн учраас хэлэлцээд явж байгаа хэлэлцүүлэг хийгдэж байна. Төрийн албан хаагчтай холбоотой хуульд тодорхой заалтууд орсон. Хуулийн гуравдугаар бүлэг дээр төрийн байгууллага албан тушаалтан хуулийн этгээдийн хүлээх нийтлэг үүрэг гээд нийтдээ гурван зүйлээр арван хэдэн заалтаар үүрэг хүлээлгэсэн. Энэ хүлээсэн үүргээ зөрчих юм бол 13-р зүйл дээр хууль зөрчих хариуцлага дээр энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэрэг зөрчлийн шинжгүй бол төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. Энэ хуулийг зөрчсөн хүн хуулийн этгээдэд гэмт хэргийн шинжгүй бол зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ. Гэмт хэргийн шинжтэй бол төрийн албан хаагч ч тэр албан байгууллага аж ахуйн нэгж ч эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ гэж тодорхой орсон. Өөрөөр хэлэх юм бол иргэн аж ахуйн нэгж төрийн албан тушаалтан адилхан хуулийн хариуцлага хүлээх заалтыг ийм тодорхой оруулж өгсөн байгаа гэдгийг хэлье.

Б.Дамбацэрэн

Сэтгэгдэл:
Таны IP: (3.21.104.183)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.