Орхон аймагт эхний 2000 ТУН ВАКЦИН хүргэгдэн очжээ
Үйл явдал
/
2021-03-26

ХӨСҮТ-өөс Коронавирус /КОВИД-19/- ын эсрэг 2000 тун Verocell нэртэй вакциныг Орхон аймгийн Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газрын албан хаагчид урьд шөнө тээвэрлэн хүргэлээ.

Вакцины тээвэрлэлт, хүлээн авах явц, хадгалалтын горимд эм биобэлдмэлийн хяналтыг МХГ-ын холбогдох мэргэжилтнүүд хяналт тавин ажиллаж байна.

Эхний ээлжинд голомтод ажиллаж буй алба хаагчид болоод Хот тохижуулах газар, “Эрдэнэт Ус” зэрэг зайлшгүй шаардлагатай ажилтан алба хаагчдаа хамруулахаар төлөвлөөд байна. Орхон аймгаас УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Батлут таньд нийт иргэд, хөдөлмөрчдийнхөө өмнөөс талархлаа илэрхийлье!

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.98.250)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.