Орхон аймагт вакцинжуулалт эхэллээ
Үйл явдал
/
2021-03-26

Орхон аймагт коронавирусын батлагдсан тохиолдол бүртгэгдсэн даруйд Орхон аймгаас сонгогдсон Их хурлын гишүүн Д.Батлут Монгол Улсын Шадар сайд болон Эрүүл мэндийн сайдад хүсэлт тавьж эхний удаад Синофарм үйлдвэрийн Вероселл вакцины 2000 тунг авах боломж бүрдсэн.


Өчигдөр буюу 3-р сарын 25-26нд шилжих шөнө ЭМГ болон Цагдаагийн газраас уг вакциныг тээвэрлэн Орхон аймагт авчирсан юм.


Аймгийн Онцгой комисс вакцинжуулалтын ажлыг яаралтай зохион байгуулж өнөөдөр 15:30 минутаас голомтод ажиллаж байгаа алба хаагчиддаа вакцины эхний тунг хийж эхэллээ.
Хот тохижуулах газар, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, МХГ, Ариутгалын байгууллагын ажилчид, Шуурхай штабын ажилтан алба хаагчид эхний удаад хамрагдах бөгөөд “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-т 250 тун вакциныг олгохоор болсон байна.

Одоогийн байдлаар 10 гаруй албан хаагчдад хийсэн байгаа бөгөөд өнөөдөр 60 гаруй хүнд хийхээр төлөвлөөд байна. Вакцинжуулалт 2-3 өдөр үргэлжилнэ.


Мэдээллийн төв

Сэтгэгдэл:
Таны IP: (3.140.195.225)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.