Нэг сая тун “Спутник-V” вакциныг Монголд нийлүүлнэ
Үйл явдал
/
2021-03-27

“Спутник-V” вакциныг ойрын хугацаанд нийлүүлэхээр болсон тухайгаа ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайдын үүрэг гүйцэтгэгч Сергей Анатольевич Цыб өнөөдөр Шадар сайд С.Амарсайхантай хийсэн цахим уулзалтын үеэр мэдэгдлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинд, Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн ерөнхий захирал К.А.Дмитриев нарт тус тус захидал илгээсний дагуу энэхүү вакцин нийлүүлэх гэрээг байгуулсан байна. ОХУ-аас худалдан авах гэрээний хүрээнд нэг сая тун вакцин нийлүүлэхээс гадна хүмүүнлэгийн тусламжаар 300 мянган тун “Спутник-V” вакциныг нэмж нийлүүлэхээр ажиллаж байгаа юм.  

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.190.175)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.