ХАРАМСАЛТАЙ МЭДЭЭ: ХӨСҮТ-д эмчилгээ хийлгэж байсан ХЯТАД улсын нэг иргэн НАС БАРЛАА
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-03-27

Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 17000 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдварын 361 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 6693 боллоо. Шинээр бүртгэгдсэн 361 тохиолдол бүгд дотоодын халдвар байсан. Түүний 319 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол үлдсэн нь хөдөө орон нутагт байна. 

Өнөөдөр 87 хүн эмчлэгдэж эмнэлгээс гарснаар нийт эмчлэгдсэн хүний тоо 4237 боллоо. Өнөөдрийн байдлаар нийт 1576 хүн эмчлүүлж байгаагаас 

  • хөнгөн 1369, 
  • хүндэвтэр 183 
  • хүнд 27, 
  • маш хүнд 7 хүн байгаа аж.  

Коронавирусийн халдварын оноштойгоор манай улсад ХӨСҮТ-д эмчлүүлж байсан Хятадын иргэн, 73 настай эрэгтэй нас баржээ. Монгол Улс дахь Ковид-19-ийн шалтгаант нас баралтын тоо 6 болсныг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.44.182)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.