Г.Ариунбуян: Нийслэлийн хэмжээнд иргэдийг тавдугаар сарын 10 гэхэд вакцинжуулалтад хамруулна
Үйл явдал
/
2021-03-27
УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Онцгой байдлын ерөнхий газрын дарга Г.Ариунбуян вакцинжуулалтын талаар мэдэгдэл хийлээ

Мутацад орсон вирусийг УОК, Засгийн газраас онцгойлон анхаарч байгаа. Тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдийг 14 хоног тусгаарлалтад  ажиглаж тэр тусмаа Европ, Ази,Африк тивээс мутацлагдсан вирус орж ирэх магадлал өндөр байгаа учраас энэ тусгаарлалтын хоногоо хэвээр нь үргэлжлүүлж байгаа. УОК болон Засгийн газар яаралтай арга хэмжээ авч ажилласан “Нэг хаалга- нэг шинжилгээ”-ний үр дүнтэй байсан. Нэг тохиолдлын ойрын хавьталууд буюу 4-өөс 5 хүнд халдвар илрэх магадлалтай өндөр байна. Мөн эдийн засгаа бодох зайлшгүй шаардлагатай болсон тул УОК, Засгийн газраас шийдвэр гаргаад явж байгаа. Вакцинжуулалтын хувьд төлөвлөгөөний дагуу  дөрөвдүгээр сарын эхээр татан авалт хийж тавдугаар сарын 10 гэхэд Нийслэлийн хэмжээнд вакцинжуулалтад бүрэн хамруулж дуусгахаар ажиллаж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.206.225)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.