
УОК-ын хуралдаан өнөөдөр 19.00 цагт Төрийн ордонд эхэлсэн. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах гэж байна.
УОК-ын дарга С.Амарсайхан, УОК-ын хуралдаанаар дөрөвдүгээр сарын 5-ныг хүртэл хатуу хөл хорио тогтоохгүй байх шийдвэр гаргалаа. Халдвар авах хүний тоо эрчимтэй өсвөл заавал 4-р сарын 5-ныг хүлээхгүй байх нөхцөл үүсэж болно. Нэг дор таваас олон хүн цуглуулахгүй байхыг зөвлөж байна. Халдвар авсан хүний тоо өнөөдөр /2021.03.26/ 437-гоор нэмэгдлээ. Энэ нь халдвар тархсан мэт сэтгэгдэл төрүүлэхээр байгаа ч нэг дор байгаа хүмүүс олноороо халдвар авах эрсдэл өндөр байна. ШШГЕГ-т 280 хүнд шинжилгээ хийхэд түр саатуулах байранд байсан 120-иод хүнээс халдвар илэрлээ. Агааржуулалт муутай байранд олноороо саатуулагдсан тул халдвар авсан. Цар тахлаас сэргийлэх чиглэлээр Шуурхай штабт ажиллаж буй 11 албан хаагчаас халдвар илэрсэн. Удаан хугацаагаар ажиллаж, биеийн дархлаа суларсан. Энэ хүмүүс эмчлэгдэж байна. Бас нэг сэжигтэй ажилтныг тусгаарлаад байна хэмээн Шадар сайд С.Амарсайхан мэдээлэв.
Холбоотой мэдээ
-
2025-04-25
-
2025-04-25
-
2025-04-24
-
2025-04-25
-
2025-04-25
-
2025-04-22
-
2025-04-24