Орхон аймгийн өрхийн эрүүл мэндийн төвүүдээр 595 хүнийг ВАКЦИНД хамруулна
Үйл явдал
/
2021-03-27

Өчигдөр буюу 3-р сарын 26-ны өдөр Спорт хорооны А зааланд 15:30 цагт эхэлсэн. Вакцинжуулалтын цэгээр МХГ 5, Хот тохижуулах газрын 22, “Анхны оч” ӨЭМТ 12, БОЭТ 1, ОБГ 101 нийт 5 байгууллагын 155 албан хаагчдыг вакцинжуулалтад хамрууллаа.

Вакцинжуулалтаар урвал хүндрэл бүртгэгдээгүй байна.  Нэг хүнийг вакцинжуулахад 5-6 минут зарцуулагдаж байгаа юм. 
Өнөөдөр “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын 250 ажилчдыг “Эрдэнэт сувилал цогцолборт”, 595 хүнийг 8 ӨЭМТ-өөр дамжуулан вакцинжуулалтын ажлыг хийж дуусгахаар төлөвлөжээ. 
3  сарын 26-ны өдөр тандалт судалгаа хийх, сорьц авах, вакцинжуулах, тусгаарлах, тандалт төлөвлөлтөөр Эрүүл мэндийн салбарын 151 албан хаагч ажилласан байна.  
Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.38.121)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.