П.Батсайхан: Ковидын эсрэг хатуу хорионоос татгалзаж илүү УХААЛАГААР тэмцэцгээе!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-03-27

"ШУНХЛАЙ ГРУПП" ХХК-ийн Ерөнхийлөгч Пүрэвийн Батсайхан "ХАТУУ ХӨЛ ХОРИО"-г эсэргүүцэж, байр сууриа илэрхийллээ.. Тэрбээр өөрийн удирддаг групп компаниудын нэг "NTV"-ийн эфирээр ийн мэдэгджээ. Тэрбээр "Коронавирусийн халдвар авсан хүний тоо манай улсал өдөр бүр нэмэгдэж байна. Тухайлбал сүүлийн 24 цагийн байдлаар 437 хүн нэмж халдвар авсан нь тогтоогдсон гэж ЭМЯ-наас мэдэгдээд байна. ДЭМБ-с Ковидын эсрэг хөл хорих нь эдийн засаг иргэдийн эрүүл мэндэд халтай гэдгийг мэдэгдсэн. Дэлхийн банкны судалгаагаар Манай улсын нийт иргэдийн 3/1 хувь нь ядуурлын түвшинд байгаа энэ хүнд үед хөл хорио юм бол иргэдийн амьдрал улам л эрсдэлд орно. Сүүлийн хэдэн сард хатуу хөл хориог хэсэгчлэн хорьсоны улмаас олон ААН хаалгаа барихдаа тулаад байна. 

Тиймээс бид Ковидын эсрэг улам ухаалагаар тэмцэж, амны хаалтаа зүүж, хүн хоорондын зайгаа барьж, гараа тогтмол угааж ирж буй цагийг хамтдаа угтацгаая" гэжээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.35.185)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.