Ерөнхийлөгч Х.Баттулга яг одоо АН-ын нэр дэвшигч нарыг дуудаж уулзаж байна уу
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-03-27

Ардчилсан намын даргын сунгаа хоёр ч тусдаа болж, өнөөдөр Ц.Тувааны АН-ын даргын сунгааны санал хураалт цаасаар явагдаж байгаа билээ. Уг нь Ц.Тувааны тал 3-р сарын 28 нд орон даяар цаасаар санал авна хэмээн хэвлэлийн хурлаар удаа дараа мэдэгдэж байсан боловч гэнэт урд шөнө (03.26) И.Мөнхжаргал тэргүүтэй дотоод сонгуулийн хороо гэгч хууль бус газраас шийдвэр гаргаж 27 ны өдөр хийх шийдвэр гаргасан. АН-ын үндсэн дүрмэнд намын дотоод сонгууль болох газар, хугацааг 7 хоногийн өмнөөс гишүүдэд мэдээлэх ёстой хэмээн заасан хэдий З.Энхболдын хүн гэгдэх И. Мөнхжаргал хэдхэн цагийн өмнө хугацааг өөрчилсөн шийдвэр гаргасан нь сунгааг хууль зүйн хүчингүй болгох, дээд шүүх хүлээж авахгүй байх нөхцлийг бүрдүүллээ.

Энэ дүрмийн бус шийдвэрээс хамгийн гол хохирогч нь намын даргын сунгаанд нэр дэвшиж цаг хугацаа, хөрөнгө мөнгөөрөө хохирч буй О.Цогтгэрэл, О.Амартүвшин, Пүрэвдаваа, С.Эрдэнэболд нар юм. Иймээс нэр дэвшигчдийн зарим нь сунгааны товын талаар гомдол гаргаж эхэлсэн тул энэ маргаанд монгол улсын ерөнхийдөгч Х.Баттулга оролцож тэднийг өнөөдөр дуудаж уулзаж эхэлжээ. Эх сурвалжуудын хэлж буйгаар энэ уулзалтаар О.Цогтгэрлийг сунгаанд ялж намын дарга болохыг хүлээн зөвшөөр гэсэн шахалтыг үзүүлж байгаа сурагтай. Хэрвээ энэ үнэн бол Монгол Улсын Ерөнхийлөгч хууль зөрчин нэг улс төрийн намын дотоод хэрэгт хутгалдаж, хэн нэгнийг намын дарга болохыг шахаж байгаа нь түүнийг парламентаар импечмэнт хийлгэж огцрох дахин нэг үндэслэл болох нь тодорхой боллоо.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.134.133)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.