Б.Пүрэвдож: У.Хүрэлсүхийн ЗАРЦУУЛСАН 5.1 их наяд хөтөлбөр ҮР ДҮНД ХҮРСЭНГҮЙ
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-03-27

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр дархлаажуулалтын цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээллийг өглөө. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж

“Өнгөрсөн жил цар тахлын эсрэг Засгийн газар 5.1 их наяд хөтөлбөрийг зарласан. Гурван үндсэн үүрэгтэй нэгдүгээрт эрүүл мэндээ хамгаалах. Харамсалтай нь 200 300 өвчлөл гарч байна. Энэ үүргээ биелүүлсэнгүй эдийн засгаа хамгаалах хөтөлбөр зарласан. 1992 оноос хойш анх удаагаа 5.3 хувиар эдийн засаг уналаа. Энэ үүрэг биелсэнгүй ажлын байрыг дэмжих хөтөлбөр зарласан.

Харамсалтай нь 400 мянган хүн цалингаа авч чадахгүй байна. Дээрээс нь жижиг дунд үйлдвэрлэлийн 75 хувь нь сул зогсож байна гэсэн мэдээлэл байгаа. Энэ үндсэн үүргээ биелүүлээгүй учраас Монгол улсын ерөнхий сайд Хүрэлсүхэд асуулга тавьсан асуулгын хариу ирсэн. Асуулгын хариу энэ 5.1 их наяд төгрөгөөс 2.4 их наядыг нь тайлагнаад үлдсэн 2.7 их наяд нь тайлагнаагүй. Энэ ямар учиртай юм гэдэг зүйлийг тайлагна гээд Оюун-Эрдэнэ сайдад шаардлага тавиад явсан. Хугацаа нь арай болоогүй байна. Энэ хооронд энэ мөнгө хаачсан юм бэ гэдгийг судалж үзлээ. Монголбанкны мэдээллийн дагуу бол 2019 онд 2.2 хувиар компани аж ахуйн нэгжийн харилцах нэмэгдсэн.

Гэтэл 2020 онд 4.6 хувиар компани аж ахуйн нэгжийн харилцах унасан байна. Энэ юуг илэрхийлж байна гэвэл эдийн засаг агшсан байна. 5.3 хувиар эдийн засаг унасны нөлөөлөл гарч байна. Компаниуд тэр алдагдалдаа дээрээс нь хүмүүсийнхээ цалинд хамаг мөнгөө гөвсөн. Ийм тохиолдолд тэр хувийн хэвшилд ажиллаж байгаа хүмүүс ямар ч хадгаламж хийх боломж байхгүй нь 2020 оны статистикаас харагдаж байгаа юм. Гэтэл нийт хадгаламж 2019 онд эдийн засаг өсөлттэй байхад яагаад эдийн засаг унасан үед 2020 онд 3.9 их наядаар өсчхөв. Бүр 30 хувиар яагаад ингээд өсчхөв. Энэ бол тодорхой албан тушаалтнууд энэ тайлагнаагүй 2.7 их наядаас хумсалж энэ хадгаламжийг өсгөсөн гэсэн үг. Тийм учраас миний бие энэ Оюун-Эрдэнээс 2.7 их наядаа заавал тайлагнахыг шаардах болно. Дээрээс төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргынхаа хувиар энэ мөнгөний мөрөөр ажиллах болно. Энэний ард гарах болно гэдгээ хариуцлагатайгаар хэлье.

Б.Дамбацэрэн

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.0.145)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.