Ц.Нямдорж: Т.Чимгээг яргалах ажиллагаа Ц.Элбэгдоржийн үед ЭХЭЛСЭН
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-03-28

С.Зориг агсны амь насыг хороосон хэрэгт буруутгагдан ял эдэлж буй Т.Чимгээuгийн ах Т.Хүрэлбат түүнийг суллахыг шаардан Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаад гурав хонож буй.Т.Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэн, төрсөн ах Т.Хүрэлбат нар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдэд шаардлага хүргүүлсэн. Т эгвэл тэрээр дахин өлсгөлөнгөө үргэлжлүүлж эхэлсэн төдийгүй өнөөдөр ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж түүн дээр ирж уулзжээ. Энэ үеэр Ц.Нямлорж "Хууль шүүх арай ч ийм байгаагүй юм. 2010 оноос өмнө гайгүй байсан” гэж хэлээд явсан талаар тэнд байсан хүмүүс хэлж байв. “Миний байр суурь анхнаасаа ойлгомжтой. Өөрийнхөө эрүүл мэндийг бодно шүү. Амиа хорлоно гэсэн хатуу хөтүү үг хэлсэн байна лээ. Тэгж болохгүй шүү” гэлээ.

Түүний дараа “Нэхүүл” нам бусчуудын хөдөлгөөний залуучуудад хандаж “...Монгол бүх хуулийн байгууллага энэ хэрэгт холбогдчихсон. Тагнуул, цагдаа, прокурор, АТГ, Шүүх гээд бүгд оролцсон. Энэ бол сүүлийн 70 жилд Монгол улсад гараагүй ийм яргалал. Би 2016 оноос хойш хөөцөлдөж байна. Хууль шүүхийнхэн ингэж бултаж байгаад хөөн хэлэлцэх хугацааг нь дуусгаад тэгээд энэ хэрэгт оролцсон бүх хүмүүсээ цагаатгах гэж байна. Яг хэргийн талаар надаас гадна Ж.Батзандан, Л.Болд хоёр л чин сэтгэлээсээ тэмцсэн. Тэгээд нөгөө хоёр маань сонгуулиар унаад өгсөн. Би бас уначихсан. Тэгээд хүч нь суларсаар байгаад замхарч байна. 1937 оноос хойш Монгол хэрэгжиж байгаа хамгийн жигшүүртэй яргалал.

Би залуучууд та нарт баярлаж байна. Т.Чимгээг суллах бүх талын боломж бий. Захиалагчийнх нь хэргийг хаачихсан. Одоо шинэ нөхцөл байдал гэдэг зүйл бий. Түүнийг үндэслээд суллачих боломж бий. Ерөнхийлөгчид бол уучлал үзүүлээд суллачих боломж бий. Би зөндөө л хөөцөлдсөн. Шүүгчид улайм цайм завхруулж байна. Битүү сүлжээ байдаг. Таван жил энэ сүлжээг задлах гэж үзлээ.

Ер нь бол цаад талд нь аймшигтай зүйл болсон. Отгонбаатар гэж залуу 2015 онд гэртэйгээ шатаж нас барсан. Түүнийг энэ хэрэгт татсан. Үхсэн хүнийг шүү дээ. Тэгэхэд Дээд шүүх Отгонбаатар энэ хэрэгт холбоотой гээд тогтоочихсон. Би сайд байхдаа гурван хэргийг нууцаас гаргуулсан.

2010 оноос хойш хонгилын шүүх эхэлсэн. П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаярын үед ч ийм хонгилын шүүх байгаагүй. 2010 оны 11 сарын 06-нд хуулийнханы хамаг дарга нарыг хууль бусаар халж, АТГ-ын даргыг нь хойноос нь хөөж шоронд хийснээр ХОНГИЛ ЭХЭЛСЭН. Энэ яргалалын эхлэл нь Ц.Элбэгдоржийн үед эхэлсэн. Бүтэн зураан жил бэлтгэлийг нь базаасан. Н.Алтанхуяг Ерөнхий сайд байсан үе шүү. Б.Хурцийг АТГ-ын дэд дарга байхад наад яргалал чинь явагдсан. ”

  

Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.203.96)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.