Х.Алтанхуяг: Цахим санал хураалт амжилттай өрнөж, намын гишүүдийн идэвх САЙН БАЙНА
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-03-28

АН-ын дотоод сонгуулийн хорооны дарга Х.Алтанхуягаас цахим сонгуулийн явцын талаар тодрууллаа.

АН-ын гишүүд намын даргаа сонгох сонгуулийг Монголд анх удаа цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Сонгуулийн ирц, гишүүдийн идэвхийн талаар мэдээлэл өгөөч..?

Намын гишүүдийн ирц идэвх сайн байна. Хувь тэнцүүлж гаргадаг учраас одоо хувь, үзүүлэлт хэлэхэд эрт байна. 18 цагаас урьдчилсан дүн гарна.

АН-ын гишүүд цахимаар санал өгнө. Санал өгөх код, заавар удаж байна гэсэн мэдээлэл байна. Зарим нь саналаа өгч чадахгүй байх вий. Үүнд ямар зохицуулалт хийж байгаа вэ?

Ардчилсан намын 140 мянга гаруй гишүүн мэссэжээр санал өгөх тусгай эрх бүхий код очих ёстой. Өчигдрөөс эхлээд гишүүн бүрт кодыг нь үүрэн телефоны дөрвөн оператер компаниар дамжуулан мэссэж илгээж байгаа. Өнөөдөр орой 22 цагаас өмнө үлдсэн гишүүдэд илгээнэ.  Нэг компани цагт 15 к хүний санал авах хүчин чадалтай. Гишүүдэд код нь удахгүй очино. Ардчилсан намын шударга гишүүн та өөрийн кодоороо саналаа өгч сонгуульдаа идэвхтэй оролцоорой.

 Нөгөө талын санал хураалт 30 орчим хувийн ирцтэй байна гэж мэдээллээ. Цаасан санал хураалтын энэ дүн цахим санал хураалтад нөлөөлөх вий гэсэн болгоомжлол бас АН-ын гишүүдэд байна шүү дээ?

Цахим сонгууль болдогоороо болно. Дээд шүүх бүртгэж авна. Нөгөө талын нөхдүүд цахим санал хураалтыг дээд шүүх хүлээн зөвшөөрөхгүй гэх зэргээр ярьж АН-ын гишүүн таны сонголтод нөлөлөх гэж оролдлого удаа дараа гарч байна. Та битгий эргэлзээрэй. Цахим сонгуулийн үйл явц дүрэм журмынхаа дагуу явж байгаа. Гишүүн таны саналын эрхэнд халдаж буй энэ бусармаг зүйлд автаж болохгүй. Нөгөө талын санал хураалт хууль бусаар явагдсан байна. Намын дүрмээ зөрчсөн байна. Явуулын саналын хайрцаар гишүүдээс санал авсан нь дүрэм зөрчсөн. Зарим газар нь 27-нд буюу өчигдөр санал авсан гэх зэрэг мэдээллүүд ирж байна. Ардчилсан намын гишүүн биш хүмүүст шууд намын батлах өгч, шууд санал авч байна гэх мэт гомдлууд ирсэн. Хамгийн ноцтой нь Коронавирусийн цар тахал эрчимтэй нэмэгдэж байгаа энэ эгзэгтэй үед хүмүүсийг олноор цуглуулсан, бөөгнөрөл үүсгэж, Ковидын хуулийг зөрчсөн зэрэг алдаа дутагдлууд гарч байна. УОК-с найман аймагт хөл хорио тогтоочихсон байгаа. Цаасаар санал авах процес нь дүрмийн бусаар явагдаж байгаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.65.130)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.