"Сэмжид Хужирт" сувилалд хамаарах 1202 хүнийг шинжилгээнд хамрууллаа
Үйл явдал
/
2021-03-29

"Сэмжид Хужирт" сувилалд энэ сарын буюу гуравдугаар сарын 27-ны байдлаар 62 хүнээс covid-19-ийн халдвар илэрсэн. Тус асуудалтай холбогдуулж  “Зоонозын өвчин судлалын үндэсний төв /ЗӨСҮТ/-ийн явуулын лаборатори халдварын голомтод тав хоног ажиллаж, нийтдээ 1202 хүнийг шинжилгээнд хамрууллаа. Хужирт сумын эмнэлэг жижиг, “Сэмжид Хужирт” сувилалд иргэдийг тусгаарлах эмнэлэг байхгүй учраас сувилалд иргэдээ ангилж, эмчилгээг хийж байгаа юм.  Хөл хорио тогтооход 64 хэвтэн эмчлүүлэгч, 32 эмч, ажилтан нийтдээ 96 хүн байсан. Эдгээрээс 23 хүний шинжилгээний хариу батлагдаж, үлдсэн хүмүүсийг тусгаарлан ажиглах байр руу шилжүүлээд байгаа юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.118.229)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.