М.Тулгат АН-ын даргын сонгуульд ялалт байгууллаа
Үйл явдал
/
2021-03-29

Ардчилсан намын даргын цахим сонгуульд нэр дэвшигч М.Тулгат 2134.01 оноогоор ялалт байгууллаа. Цахим сонгуулийн санал хураалтад нийт 30077 санал ирснээс нэр дэвшигч Л.Гүндалай 898.58 оноо, Ц.Уртнасан 1020.86 оноо, Ц.Оюунгэрэл 2067.21 оноо тус тус авчээ.

М.Тулгат: Ийм их итгэл өгсөн гишүүддээ талархахын сацуу үнэхээр их хариуцлага нуруун дээр ирлээ гэж бодож байна. Ардчилалдаа хайртай нийт монголчуудын итгэл, сэтгэл гэж харж байна.

30 жилийн түүхтэй залуу ардчилал ч гэлээ алдаж, онож явсан. Хар нялхаасаа ардчиллыг хайрлаж өссөний хувьд алдаан дээр нь харамсах үе олон байсан. "Даанч дээ, Ардчилсан нам минь" гэдэг үгийг олон сонсдог байсан. Ардчилалдаа хайртай хүмүүс гадна нь байдагт харамсдаг байсан.

Өнөөдөр манай нам маш хүнд байгаа. Энэ нөхцөлд намаа болон ардчиллаа хамгаалж ажиллах шаардлагатай торгон мөч ирлээ гэж ойлгож байна. Өмнө нь дүүрэг, нийслэлийн сонгуулиудад ялж байсан ч энэ удаа маш том үүрэг хариуцлага ирснийг мэдэрч байна. Энэ цаг үеэс би хувь хүн биш, Монгол орны, парламентын төлөө бүгдийг зориулна. Бүх гишүүд та бүхэнтэйгээ хамт зүтгэх болно.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.138.104)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.