Б.Батцэцэг: Гадаадаас ирэх хүсэлт гаргасан иргэдийг тавдугаар сарын 1 гэхэд бүгдийг нь авчирна
Үйл явдал
/
2021-03-29

Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг

Тусгай үүргийн нислэг сард багадаа 12 удаагийн нислэг хийж байгаа.  Харин ирэх хүсэлт илэрхийлсэн 8000 иргэн байгаа. Үүний 4700 нь яаралтай эх орондоо ирэх хүсэлтэй бөгөөд ихэнх нь Солонгос улсаас ирэх иргэд байгаа юм. Эдгээр иргэдээ гурав,дөрөв, тавдугаар сард авахаар нислэгийнхээ тоог УОК-д саналаа гаргасны дагуу нислэгийн тоо 12-оос доошгүй байхаар шийдвэрлэсэн. Мөн тавдугаар сарын 1 гэхэд яаралтай ирэх иргэдээ бүгдийг нь татахыг тооцож шийдвэрээ гаргасан. Гадаад байгаа иргэдээ вакцинд яаралтай хамрагдуулах талаар арга хэмжээ авч ажиллаж байгаа.  Мөн иргэдэд туслах сангийн төсөв юунд ч хүрэхгүй бөгөөд  өнгөрсөн жилийн төсөвлөсөн мөнгийг  зарцуулж дууссан. УОК-д хандив өгсөн мөнгөнөөс  300 сая төгрөгийг иргэдэд туслах санал өгсөн. Энэ мөнгөний талаас илүүг зарцуулсан байгаа. Одоогоор 100 сая гаруй төгрөг байгаа. Сүүлийн хоёр сард нислэгийн тоо нэмэгдүүлсэнтэй холбоотой иргэдийн санал гомдол багадсан мөн төрийн бус байгууллагатай холбоотой байгаа. Иргэдэд туслах сангийн мэдээллийг шилэн болгосон.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.55.193)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.