Л.Энх-Амгалан: Монгол улсын хэмжээнд 174 мянган хүүхдүүд бодитойгоор ХИЧЭЭЛИЙН ХОЦРОГДОЛД орчихсон байна
Үйл явдал
/
2021-03-29

Улирлын амралтыг эхлүүлж байгаа шалтгаан бол сургуулиудаас нилээн удаан хугацаанд гэрээр хичээл хийсэн. Хичээл ороод сар хүрэхгүй хугацаанд хичээллээд ахиад амралт гэхээр хичээлээ нөхөх хугацаагүй болоод байна гэсэн үндсэн дээр улирлын амралт эхлүүлэх шийдвэр гарсан. Яам нөхцөл байдалтай холбогдуулаад тушаалаа гаргаж болно.

Монгол улсын хэмжээнд 174 мянган хүүхдүүд бодитойгоор хичээлийн хоцрогдолд орчихсон байна.

Сургуулиудын өмнө тулгамдаж байгаа гол асуудлууд бол 1 цагийн өмнө ч болтугай үүсээд байгаа хоцрогдлуудыг арилгах зорилт тавьж байна. Үүнтэй уялдуулж гаргасан арга хэмжээ юм. Нийслэлийн болон орон нутгийн сургуулиуд сонголтоо хийж болно. Үндсэндээ долоо, найман аймаг коронавирусын голомт үүсээд сургуулийн үйл ажиллагаа түр хугацаагаар завсарлах ийм л нөхцөл байдалтай байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.154.252)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.