С.Энхболд: Рашаан сувилалд амарсан 127 иргэдийн 73 иргэн хөдөө орон нутагт халдвар тараажээ
Үйл явдал
/
2021-03-29

УИХ-ын чуулган  дээр Эрүүл мэндийн сайд С.Энхболд вакцинжуулалтын талаар тайлбар хийлээ

Бид нар нөөц хувилбараар бэлдэж байгаа. Гаднаас ирж байгаа  иргэдийг буудалд тусгаарлах байранд 10 хоног тусгаарлаад 10 хоногийн хугацаандаа хоёр удаа шинжилгээ аваад гурав болон ес дэх хоног дээр шинжилгээ авч гаргана. Өнөөдрийн байдлаар улсын төсвөөс 300 мянган тун вакцины эхний гүйлгээ хийгдсэн. Дараагийн дөрөвдүгээр сарын 15 мөн тавдугаар сарын нэгэн гээд дараа дараагийн Хятад улсын синофарм үйлдвэрийн 900 тун вакцины гэрээ хэлэлцээр хийгдсэн. Мөн Оросын холбооны улсын 300 мянган тун вакцины гэрээ хийгдсэн. Дараагийн астразенека вакцины худалдан авалт гэрээ хэлэлцээрүүд хийгдээд явж байна. Хөдөө орон нутагт гарсан шалтгаан бол Өвөрхангай аймгийн Хужирт сумын Сэнжид Рашаан сувилалд 127 амрагчтай байсан. Үүнээс 54 нь Улаанбаатар үлдсэн амрагчид маань бусад аймагт. Одоогоор 12 аймгийн амрагчид амарсан гэсэн мэдээлэл ирсэн. Бид нар тандалт судалгаа шинжилгээнүүдээ хийж байна. Эдгээр амрагчдаас хөдөө орон нутагт тархсан. Мөн хот хоорондын хөдөлгөөн нээгдсэнтэй холбоотой зарим халдварууд хөдөө орон нутгуудад гарсан. Аймгийн онцгой комисс болон эрүүл мэндийн газруудтай бид нар байнга онлайн уулзалт заавар зөвлөмжийг өгөөд хөл хорио тогтоон тандалтын шинжилгээ хийгээд тусгаарлах байранд ойрын хавьтлуудаа авч батлагдсан тохиолдлуудаа үнэлж хүнд хөнгөн ангилж хэвтэн эмчлүүлэхийг нь эмчлүүлээд гэрт тусгаарлахыг тусгаарлаад хяналтдаа аваад явж байна. Тохиолдол ихсээд байгаатай холбоотой эрдэмтэн судлаачдынхаа дүгнэлт зөвлөмж мөн мэргэжлийн байгууллага Халдварт өвчин судлалын үндэсний төв хамтарч байнга энэ дээр ярилцаж байгаа. Хамгийн гол нь бид нар санал зөвлөмж Улсын онцгой комисст хэлэлцүүлж байгаа. Улсын онцгой комиссоос эцсийн шийдвэр гарна. Өнөөдөр цахим хуралдаж дараагийн шатны шийдвэрийг хэлэлцэж гаргахаар төлөвлөсөн. Хөдөө орон нутгийн гарч байгаа шалтгааныг бид нар судалж байна. Тандалтууд хийгдэж байгаа өргөтгөсөн шинжилгээ давхар вакцинжуулалтын ажлыг төлөвлөөд хийгдээд зөвлөмжөө өгөөд явж байгаа.

Б.Дамбацэрэн

Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.114.28)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.