
Монгол Улсын хэмжээнд 2016-2020 онд хэрэгжүүлсэн “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд элэгний В, С вирусийн илрүүлэг, шинжилгээнд 1,1 сая гаруй иргэнийг хамруулж, 200 гаруй мянган хүн эм ууж эмчлэгдсэн байдаг.
Энэхүү хөтөлбөрийн үр дүнг харгалзан 2021-2024 онд уг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр Засгийн газраас шийдвэрлэсэн. Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар дээрх хөтөлбөрийг санаачлагдын нэг “Өвчтөн, нийгмийн төлөөллийн зөвлөл, Элэг бүтэн Монгол” НҮТББ-тай хамтран 1-20 дугаар хорооны амьжиргааны баталгаат түвшинээс доогуур орлоготой, эрүүл мэндийн даатгалд хамрагдаж чадахгүй байгаа иргэдийг илрүүлэг, шинжилгээнд хамруулахаар бэлтгэлийг хангаад байна.
Энэ ажлын хүрээнд зорилтот иргэдийг элэгний В, С вирусийн илрүүлэг, шинжилгээнд хамруулах бөгөөд “Өвчтөн, нийгмийн төлөөллийн зөвлөл, Элэг бүтэн Монгол” НҮТББ-аас 2000ш оношлуур олгосныг ӨЭМТ-үүдэд хүлээлгэн өглөө. Эрт илрүүлэг хийсний дараа халдваргүй бол В вакцинд хамрагдах, дархлаа тогтоох, В вирусээр өвчлөхгүй байх бүрэн боломжтой юм.
Холбоотой мэдээ
-
2025-04-25
-
2025-04-25
-
2025-04-24
-
2025-04-25
-
2025-04-25
-
2025-04-22
-
2025-04-24