Д.СУМЪЯБАЗАР: Халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдвөл ажил, амьдрал тасалдахгүй, хатуу хөл хорио тогтоохгүй
Үйл явдал
/
2021-03-29
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.СУМЪЯБАЗАР иргэдэд хандан уриалга хэлсэн юм.
 
Тэрбээр “Улаанбаатар хотын хэмжээнд цар тахлын нөхцөл байдал амаргүй байна. Хотын даргын хувьд нийслэлийн нийгэм, эдийн засгийн амьдралыг хэвийн хэмжээнд байлгах, бизнесийн үйл ажиллагааг дэмжих тал дээр анхаарч ажиллаж байгаа. Энэ бүхний ард хүний амьдрал, ажлын байр, орлого гээд нийгмийн олон асуудал үүсэж байдаг.
 
Хотын даргын хувьд бизнесийн үйл ажиллагаа эрхэлж байгаа олон мянган аж ахуйн нэгжийн ажил, амьдралыг алдуулахгүйн төлөө, ажлын байрыг хадгалах, орлогыг тасалдуулахгүй байхын төлөө, нийгэм, эдийн засгийг тодорхой түвшинд хэвийн хадгалахын төлөө ажиллаж байна.
 
Иймээс иргэн бүрийн оролцоо туйлын чухал. Шаардлагагүй бол аль болох олон нийтийн газраар явахгүй байх, шаардлагатай тохиолдолд халдвар, хамгааллын дэглэмээ сайтар сахиж, ариутгал халдваргүйжүүлэлт сайн хийж, амны хаалтаа зүүж, гараа ариутгах хэрэгтэй. Өөрийгөө, хайртай бүхнээ хамгаалах, төр засгийн бодлогыг дэмжих үүднээс энэ бүхнийг чанд мөрдөх хэрэгтэй” гэлээ.
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.189.23)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.