Ж.Батсуурь: Зүгээр ажлаа хийж байсан Цэцийг Улс төрийн маргаанд оруулахаа боль
Үйл явдал
/
2021-03-29
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь Цэцийн гишүүний талаар саналаа хэллээ

Цар тахлыг далимдуулж 62-ын бүлэг үнэндээ даварч байна. Далимдуулж хүний хэлэх үгийг хорьж  Хуулинд өөрчлөлт оруулж  Авилгатай тэмцэх газарыг авсан мөн шүүхийн тухай хууль оруулж хонгилын түлхүүрийг авлаа. Ерөнхийлөгчийн сонгуульд яасан   их чичирч байна. Зүгээр ажлаа хийж байсан  Цэцийн үйл ажиллагааг УИХ-ын маргаанд оролцуулчихлаа. Цэцийн гишүүн Д.Солонго насны дээд хязгаарт хүрсэн бөгөөд түрүүлж томилогдсон хүн юм. Улс төрийн хэрэгцээтэй үед Цэцийн гишүүнийг сонгох сонгохгүй байдлаар өөрсдөө эхлүүлж Улс төрийн байдлыг эрээ цээргүй хийж чадах  хүнийг оруулж ирэх гэж байна. Хуулиа барьдаг эрдэмтэн, доктор олон жил төрд зүтгэсэн хүмүүсийг нас хүйс, жил сараар нь хасаж оруулж ирж байна. Ийм бодлого өмнө байгаагүй цаашдаа ч байж болохгүй. Дээд шүүх өөрөө  алдаа гаргасан  юм. Хоёр хүний оронд нэг хүн оруулсан байна. Д.Солонго гэдэг хүн дахиж томилогдох хүсэлт өгөөд уначихсан насныхаа дээд хязгаарт хүрчихсэн байна шүү дээ. Нэгдүгээрт  чөлөөлөгдөх хүний өмнө Ш.Цогтоо гэдэг хүнийг оруулж ирж байгаа бол Үндсэн хуулийн бага суудлын хуралдаантай холбоотой гэж үзэж байна. Улс төржиж бүхнийг авах нь сүүлдээ хаана очиж нурах бол. Зүгээр ажлаа хийж байгаа Үндсэн хуулийг Улс төрд оруулж асуудал гаргахаа боль.

Сэтгэгдэл:
Таны IP: (52.14.240.252)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.