Мананцар үүсгэгч автомашинаар ариутгал халдваргүйтгэл хийлээ
Үйл явдал
/
2021-03-29
Коронавирус /Ковид-19/-ын тархалт ихэссэнтэй холбоотойгоор Чингэлтэй дүүргийн Засаг дарга бөгөөд дүүргийн Онцгой комиссын дарга Н.Батсүмбэрэлийн өгсөн үүргийн дагуу нийслэлийн Захирагчийн ажлын алба, дүүргийн Онцгой комисс хамтран халдвар ихээр бүртгэгдсэн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, орон сууцны гадна талбай, гудамжинд ариутгал халдваргүйтгэл хийлээ.
 
Ариутгалыг мананцар үүсгэгч тусгай зориулалтын автомашинаар хийсэн бөгөөд цаашдаа халдварын голомт, болзошгүй байршлууд, хүн ихээр төвлөрч буй автобусны буудал, тоглоомын талбайг халдваргүйтгэх ажлыг тогтмол зохион байгуулна.
 
Иргэд та бүхэн шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлахыг дүүргийн Онцгой комиссоос зөвлөж байна.
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.40.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.