УОК-оос 04 дүгээр сарын 03-аас 18-ийг хүртэл 14 ХОНОГИЙН ХАТУУ ХӨЛ ХОРИО ТОГТООХ санал гаргажээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-03-29

Сүүлийн өдрүүдэд Монгол Улс дахь Коронавирусийн халдвар огцом нэмэгдэж өнөөдөр 575 тохиолдол бүртгэгдээд буй. Нийт халдвар авсан 6000 орчим хүн бий. Засгийн газраас хатуу хөл хорио тогтоох шийдвэрийг гаргахаа урьдчилан мэдэгдээд байсан юм.

Тэгвэл өнөөдөр хуралдсан УОК-оос 14 хоногийн хатуу хөл хорио тогтоох саналыг гаргасан гэдгийг эх сурвалжууд ярьж байна. Ингэснээр Монгол улс дөрөв дэхь удаагаа Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих нөхцөл байдал бүрдээд байна. УОК-оос гаргасан уг шийдвэрийг Засгийн газрын Лхагва гарагийн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх юм.  

Сэтгэгдэл:
Таны IP: (52.14.240.252)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.