Н.Ганибал: Эмч, сувилагч, резидент эмч нарын ЦАЛИН ХӨЛС, УРАМШУУЛЛЫГ нэмэх шаардлагатай
Үйл явдал
/
2021-03-30

2020 оны 3 дугаар сараас эхлэн цар тахлаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл хангах гээд олон ажлыг зохицуулсан. Нэн ялангуяа Засгийн Газрын  5,1 их наядын хөтөлбөр гээд томоохон хөтөлбөр хэрэгжүүлсэн. Харамсалтай нь нэг их наядын хөтөлбөр үр дүндээ хүрээгүйн илрэл бол бидний өнөөдрийг ярьж буй асуудлаар харагдаж байна. Эрүүл мэндийн салбарт 5,1 их наяд хөтөлбөрөөс 600 орчим тэрбум төгрөгийг зарцуулсан гэж тайлагнадаг. Гардан үйл ажиллагааг явуулдаг эмч, сувилагч, резидент эмч нарын цалин хөлс урамшуулал, нэмэлт цагийн хөлс хангалтгүй байна. Үр хүүхдээ айлд үлдээж эхнэр, нөхөртөө эрсэл үүрээд ажиллаж байгаа хүмүүсийн илүү цагийн мөнгийг нь бодож өгөөрэй.

Эрүүл мэндийн эмч нарын үдийн нэг удаагийн аягатай хоол идэж байгаагаа олон нийтэд мэдэгдсэн. Үүний дагуу УОК очиж арга хэмжээ авсан.

Сувилагчийн сарын сүүлчийн цалин гээд  250 мянган төгрөг өгдөг.

Энэ "энх цагийн дайны" үед тулалдаж байгаа эмч сувилагч нарын цалин дэндүү бага байна. Илүү цагийн мөнгийг хангалттай өгөх хэрэгтэй. Энэ асуудал дээр Засгийн Газар, Эрүүл Мэндийн Яам анхааралдаа авна уу.

Хөдөө орон нутгаас тав таван эмч нар татаад авчирсан, авчирсныхаа дараа хоол өгөх мөнгөгүй гээд  хоолгүй байлгадаг. Орон нутгийн эрүүл мэндийн газраас хоолны мөнгө явуулж байгаа гээд маш олон зохисгүй арга хэмжээ явж байна. Зохион байгуулалт дэндүү муу байгааг хэлэх ёстой байх.

Засгийн Газар, Эрүүл Мэндийн Яамны гаргаж байгаа шийдвэрээс илүү иргэд коронавирусээс өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.54.168)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.