Н.Цогтнаран: Нөөцийн мах НӨАТ-гүй үнээр иргэдэд худалдаалагдана
Үйл явдал
/
2021-03-30

Нийслэлийн Татварын Газрын дарга Н.Цогтнаран махны худалдаа НӨАТ-аас чөлөөлөгдөж байгаа тухай мэдэгдэл хийлээ.

Засгийн газрын тогтоолын дагуу нөөцийн махны худалдаа эхэлж байна. Нөөцийн мах "НЭМЭЛТ ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН" 13 дугаар зүйлийн 1.16д заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөж НӨАТ-гүй үнээр иргэдэд худалдаалагдана.

Энэхүү худалдааг Засгийн Газрын тогтоолоор хяналт тавих зорилгоор цахим төлбөрийн баримтын системд холбогдсон байх гэсэн шалгуурыг борлуулагч нарт тавьсан. Бэлтгэл ажлын хүрээнд Нийслэлийн Татварын Ерөнхий Газар, Гааль Татвар Мэдээллийн Технологийн Төв, Дүүргийн Татварын Хэлтсүүдтэй хамтраад жижиглэн худалдаа хийх газруудын кассын машины системд хөгжүүлэлтийг хийгээд бар кодын дагуу иргэд маань худалдан авалт хийхэд НӨАТ-гүй дүнгээр гарах бэлтгэл ажил, тохируулгыг хангасан.

Иргэд дээр очих И-Баримт буюу цахим төлбөрийн баримт маань сугалааны дугаартай байна. Махны худалдаа маань НӨАТ-аас чөлөөлөгдөж байгаа учир НӨАТ-ын дүнгүй. Жижиглэн худалдаа эрхэлж байгаа худалдаалагч нар маань худалдан авалт бүрд нь цахим төлбөрийн баримтыг олгох үүрэгтэй. Худалдан авагч иргэд маань нөөцийн мах худалдаж авах бүрдээ тухайн газраасаа И-Баримтаа авах ёстой.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.22.216.254)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.