Зочид буудал дэн буудлуудыг тусгаарлан ажиглах байраар ашиглах үүрэг өглөө
Үйл явдал
/
2021-03-29

Аймгийн нутаг дэвсгэрт гарсан Коронавируст халдвар (Ковид-19)-ын зарим тохиолдлуудын эх үүсвэр нь тодорхойгүй, цаашид хүн амын дунд халдвар тархах эрсдэлтэй  байгаа тул аймгийн хэмжээнд Улсын онцгой комиссын 2021 оны 10 дугаар хуралдаанаас гарсан чиглэлийн дагуу 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 06:00 цагаас 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 06:00 цаг хүртэл хугацаанд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.  

      Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудыг тусгаарлан ажиглах зорилгоор аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа зочид буудлууд (дэн буудал              хамаарах)-ын үндсэн зориулалтын ажиллагааг 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс түр зогсоож, тусгаарлан ажиглах байраар ашиглана. 
        Нийт байгууллага, аж ахуйн нэгжүүд аль болох хүмүүсийн бөөгнөрөл үүсгэхгүйгээр халдвар хамгааллын дэглэмийг баримтлан цахимаар ажиллаж, ажлын тусгай горимд шилжин, ажиллагсадаа коронавируст халдвар илрүүлэх шинжилгээнд өөрсдийн зардлаар бүрэн хамруулах зохион байгуулалт хийх. Түүнчлэн “гэр-ажил-гэр” гэсэн зарчмыг баримтлан, тухайн байгууллагаас батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтлын хяналтыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх. 
 
Мэдээллийн төв
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.104.95)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.