Т.Гантөмөр: Нөөцийн махыг нэг уутанд 2-3 кг-аар савлаж худалдаанд гаргана
Үйл явдал
/
2021-03-30

Улаанбаатар хотын Ерөнхий менежер, захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр 

Хорооний засаг даргуудтай ярьж өмнөх жилийн 383 хүнсний дэлгүүрт худалдан борлуулалт хийж байсан бол энэ жил 405 хүнсний дэлгүүр болгосон. Нөөцийн махыг худалдан борлуулах хүнсний дэлгүүрүүд нөхцөл бүрдсэн. Мөн бид нар Е баримтыг  хэвлэж НӨАТ-өөс чөлөөлж байгаа учраас худалдан авах нөхцөл байдал Хүнсний дэлгүүрийн сонирхол бүрдсэн.  Хүнсний дэлгүүрүүдэд нэг уутанд 2-3кг савласан 200 кг махыг өдөрт нэг удаа нийлүүлнэ. Бэлтгэх хэмжээний чанартай махыг Махнуудыг Зүүн аймаг болон бусад аймгуудаас авчирсан. Махны хэмжээний хувьд Үхрийн мах 30хувь, хонины мах 60 хувь, ямаа мах 10 хувь махыг худалдан борлуулж бэлтгэн нийлүүлнэ гэсэн Засгийн газрын хүнсний аюулгүй байдлын харилцаа байдаг. Нэг уутанд 2-3кг байдаг гэсэн хэмжээтэй махыг хийсэн болохоор нэг хүн хоёроос илүү уутыг авахаар болох юм. Харин хоёр уут хонины мах авах юм бол нэг уут ямааны мах дагалдуулж өгөх шийдвэрийг өмнө  жил хийсэн юм. Хүмүүс худалдан авалт хийхдээ ямааны махыг үлдээчихдэг учраас ямааны махыг тэнцүүлж өгч байгаа.

Нийслэлийн мал эмнэлгийн ажилчид болон мэргэжлийн хяналт, Бэлтгэн нийлүүлэгчид, Махны холбоо, Хүнс хөдөө аж ариун газар, манхны чанар аюулгүй байдал дээр онцгүй анхаарч ажиллаж байна.  Өнгөрсөн жил махны чанар,хүлээн авалт, худалдан авалт сайн байсан юм. Дөрөвдүгээр сарын 1 гэхэд 405 сүлжээ хүнсний дэлгүүрүүдээр бүх махнуудаа хүргэж явах байгаа юм.

Мөн 61 томоохон сүлжээ дэлгүүрээр худалдан борлуулна. Дүүрэг дүүргээр нь томоохон сүлжээ дэлгүүрүүдээр махыг гулуузалж худалдан авалтад гаргана.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.181.252)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.