Эрүүл мэндийн салбарынхантай цахим уулзалт хийлээ
Үйл явдал
/
2021-03-30
Өнөөдөр Дэлхийн эмч нарын өдөр
 
Говь нутгийн хөгжил дэвшил, хүн ардын эрүүл мэндийг сахин хамгаалах их үйлсийн төлөө эрдэм мэдлэг, хүч, оюунаа зориулан ажиллаж буй цагаан нөмрөгт баатрууддаа болон үе үеийн алтан гарт ахмад эмч нартаа ДЭЛХИЙН ЭМЧ НАРЫН өдрийн баярын мэндийг дэвшүүлье.
 
Өнгөрсөн жил гаруй хугацаанд цар тахлын эсрэг тэргүүн эгнээнд амралт алжаалыг умартан, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж буй цагаан нөмрөгт баатрууддаа талархал илэрхийлж аймгийн удирдлагууд эмч, эрүүл мэндийн салбарын ажилчид, сумдын ЭМТ-ийн эмч ажилчидтай мэндчиллээ.
 
Аймгийн Засаг даргын зүгээс эрүүл мэндийн салбарт онцгой анхаарал хандуулж 2020-2024 онд хэрэгжүүлэх #Нутгийн хишиг мөрийн хөтөлбөрийн хүрээнд Эмч эмнэлгийн ажилчдынхаа ажиллах орчныг таатай болгох, эмч мэргэжилтнүүдийг гадаад дотоодод сургаж мэргэшүүлэх, нийгмийн баталгааг сайжруулахад онцгой анхаарч ажиллахаар төлөвлөж байна.
 
Эмч, мэргэжилтнүүд та бүхэн ямагт манлайлагч байж, эрүүл мэндийн салбарын бодлого, чиг хандлагыг тодорхойлон хөгжүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шинэ шатанд гаргаж Өмнөговийн иргэн Өмнөговьдоо олон улсын жишигт нийцсэн оношилгоо, эмчилгээ, үйлчилгээг авах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд хамтдаа мөр зэрэгцэн хамтран ажиллах болно гэдгийг онцлоод дараах нэр бүхий эмч, ажилчдыг шагнаж урамшуулав.
 
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН ЦОЛ ТЭМДГЭЭР:
 
  • Д.Даваасамбуу БОЭТ-ийн зөвлөх эмч
  • Ж.Мөнхцэцэг Өнө-Орших ӨЭМТ-ийн эрхлэгч, их эмч
  • Б.Отгонжав БОЭТ-ийн мэс заслын тасгийн эрхлэгч
  • Х.Оюунцэцэг Хатанзаяат говь эмнэлгийн их эмч
  • М.ундармаа Бүтэнжаргал эмнэлгийн их эмч
  • Х.Гүнжлхам Цогт-Овоо сумын ЭМТ-ийн эрхлэгч
  • Ц.Баяржаргал Цогтцэций сумын СДЭ-ийн эрхлэгч их эмч
  • Б.Ууганжавхаа ЗӨСТ-ийн халдвар судлаач их эмч
  • Б.Тогосмаа Ханбогд сумын СБЭ-ийн эрхлэгч их эмч
  • Б.Амартүвшин Цогтцэций сумын СДЭ-ийн мэс заслын эмч
  • Ц.Одгэрэл БОЭТ-ийн нян судлалын эмч
  • Б.Бат-Өлзий Шим билэг ӨЭМТ-ийн хүүхдийн эмч
  • Д.Ганболд Лабораторийн албаны дарга
  • М.Цэндсүрэн ЭМГ-ын Удирдлага, төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн дарга
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН "ЖУУХ БИЧИГ"-ЭЭР
Ж.Ганчимэг Хэрмийн цахиур эмнэлгийн эрхлэгч, их эмч
М.Мөнхсар Амуу эмнэлгийн их эмч
Н.Цогбадрах ЗӨСҮТ-ийн захирал
Г.Далай БОЭТ-ийн эндоскопын эмч
Л.Мөнхжаргал Энхийн хүслэн ӨЭМТ-ийн их эмч
Т.Ариунзаяа Баян-Овоо сумын ЭМТ-ийн их эмч
Н.Отгонбилэг БЭОТ-ийн дотрын их эмч
З.Оюунцэцэг Гурвантэс сумын ЭМТ-ийн эрхлэгч их эмч
Д.Энх-Амгалан БОЭТ-ийн эрчимт эмчилгээ яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч
Т.Батцэнгэл БОЭТ-ийн гэмтэл согог заслын тасгийн эрхлэгч их эмч
А.Номин-Эрдэнэ Шим билэг ӨЭМТ-ийн дотрын их эмч нар тус тус шагнууллаа.
 
Эх сурвалж: ОНХА
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.195.111)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.