Б.Пүрэвдорж: Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар сонгогчдын нэрсийн жагсаалтыг өгөх үүргээ биелүүл!!
Үйл явдал
/
2021-03-30

Төрийн байгууллагууд дураараа аашлах тохиолдол их байна. Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар өөрийн үйл ажиллагаа явуулахад хэрэглэдэг ганц хоёр хуулиар далимдуулан сонгогчдын нэрсийн жагсаалтыг намуудад өгөх тухай асуудал гарч байна. Өөрөөр хэлбэл хоёр удаа намуудад өгөх тухай асуудал  Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд тусгагдсан. Гэтэл иргэний мэдээлэл нууцлалтай холбоотойгоор сонгогчдын нэрсийн жагсаалтын мэдээллийг өгөхгүй гэдэг шаардлагыг хэд хэдэн удаа тавьсан. Сүүлд Байнгын хорооны даргаар томилогдох үед Ж.Мөнхбат гишүүнээс асууж тодорхой чиглэлүүдийг Улсын Бүртгэлийн Ерөнхий Газарт өгсөн. Үүний дагуу арай жоохон наашилж байгаа мэдээ байна.

Зарим албан тушаалтнууд, намын нөхдүүд төр барьж байгаагаараа далимдуулаад сонгогчдын нэрсийн жагсаалтыг цаагуураа авчхаад өөр намд өгөхгүй гэдэг асуудлыг хуулийг үл биелүүлсэн гэдгээр хариуцлага тооцно гэдгийг анхааруулъя.

Ерөнхийлөгчийн сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиар л зохион байгуулах хэрэгтэй. Тухайн үйл ажиллагаа явуулж байгаа хуулийг гол болгож сонгогчдын нэрсийн жагсаалтыг өгөх үүрэг Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын даргад байх ёстой. Хэрэв өгөх үүргээ биелүүлэхгүй бол дараа дараагийнхаа арга хэмжээг Улсын Их Хурлын гишүүнийхээ хувьд авна гэдгийг хэлье. Тийм учраас сонгогчдын нэрсийн жагсаалттай холбоотой Түр Хороон даргаар томилогдож байгаа н.Ганболд гишүүн энэ хуулийг биелүүлэх, хоёр удаа намуудад мэдээллийг гаргаж өгөх талаар илүү хуулийг биелүүлж ажиллана гэдэгт найдаж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.148.104.124)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.