БНЭУ-ын “АстраЗенека” вакцин 150,000 тун, БНХАУ-ын “Вероцелл” вакцин 300,000 тунг татан авч шаардлагатай вакцины нөөцийн 11.3 хувийг дангаараа бүрдүүлсэн бол “КОВАКС” хөтөлбөрийн хүрээнд хүн амын 20 хувийг дархлаажуулах хөтөлбөрөөс эхний ээлжинд “Файзер” вакцины 25,740 тун, “АстраЗенека” вакцины 112,800 тунг манай улсад хуваарилснаас гуравдугаар сарын 12-ны өдөр “АстраЗенека” вакцины 14,400 тунг хүлээн авч нөөцийг нэмэгдүүлж цаашид “АстраЗенека” вакцины 21,600 тунг гуравдугаар сарын сүүлээр, 76,800 тунг дөрөвдүгээр сарын сүүлээр, “Файзер” вакцины 25,740 тунг дөрөвдүгээр сарын эхээр тус тус татан авахаар ажиллаж байгаа юм байна. Түүнчлэн хувийн хэвшлийн байгууллагуудад вакцин импортлох зөвшөөрлийг олгож вакцины нөөц хангамжийг нэмэгдүүлэх буюу арилжааны шугамаар ОХУ-ын “Спутник-В” вакцин 300,000 тун, БНХАУ-ын “Синофарм” үйлдвэрийн вакцинаас 900,000 тун, “Файзер” вакцинаас 1.5 сая тунг дотоодын аж ахуйн нэгжүүд худалдан авахаар яриа хэлэлцээр хийгдэж байгаа юм.
Манай улс дархлаажуулалтын тогтолцоонд вакциныг -20 хэмд тээвэрлэх, 2-8 хэмд хадгалах горимтой хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийг ашигладаг. Энэ тогтолцооны хүрээнд хүн амынхаа 20 хувийг дархлаажуулахад шаардлагатай хэмжээний вакциныг нэг удаад хүлээн авах бэлтгэлийг хангасан бөгөөд дархлаажуулалтын тогтолцоонд дэлхий дахинд шинээр бүтээгдсэн вакциныг хадгалахад зориулсан -70 хэмийн хөлдөөгч 26 ширхэгийг худалдан авч, үндэсний төв агуулахад 388 литрийн багтаамжтай таван ширхэг хөлдөөгчийг суурилуулж шаардлагатай аймаг дүүрэгт хүргүүлэх 100 литрийн багтаамжтай 21 ширхэг хөлдөөгчийг худалдан авч, дэд бүтцийг бүрдүүлээд байгаа аж
-
18 цаг 20 мин
-
Уржигдар 18 цаг 59 мин
-
Уржигдар 18 цаг 57 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 00 мин
-
Уржигдар 16 цаг 46 мин
-
Уржигдар 13 цаг 00 мин
-
Уржигдар 12 цаг 21 мин
-
Уржигдар 11 цаг 42 мин
-
Уржигдар 11 цаг 00 мин
-
Уржигдар 10 цаг 28 мин
-
Уржигдар 09 цаг 48 мин
-
Уржигдар 09 цаг 24 мин
-
Уржигдар 09 цаг 23 мин
-
2025-01-09
-
Уржигдар 12 цаг 21 мин
-
2025-01-04
-
Уржигдар 11 цаг 42 мин