Г.Эрдэнэбат: Ц.Нямдорж өөрийн хар муу аргадаа ирээдүйтэй ХОЁР ЗАЛУУГ татан оруулж байгаад харамсаж байна
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-03-31

УЛААН БАЛ НЭВТРҮҮЛГИЙН ШИНЭ ДУГААРЫН ЗОЧНООР УЕП-ын орлогч, С.Зоригийн хэргийнг шалгах ажлын хэсгийн ахлагч Г.Эрдэнэбат оролцлоо. Тэрбээр Төр нийгмийн нэр зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэгдэх хэргийг шалгах ажлын хэсгийн ахлагчаар ажиллахдаа гэмт этгээдүүдийг эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр шүүгчдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл уг хэргийг шалгасан нь түүнийг буруутгах үндэслэл боллоо...

Тэрбээр ярилцлагадаа “Шүүгдэж байгаа учраас улсын нууцтай холбоотой зарим зүйлийг дэлгэрэнгүй ярьж болохгүй. Би хардаж байна. Цэндийн Нямдорж гэдэг хүн энэ хэргийг илрүүлэхгүй байхын эсрэг бүх үйл ажиллагааг гардан гүйцэтгэж байна. Зарим үед хүнээр энэ санаагаа гүйцэлдүүлдэг. Зарим үед өөрөө ярьдаг. Одоо хэргийн нотлох баримтыг устгах гэж оролдож шүүрдэж байгаа. Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар гэсэн ирээдүйтэй хоёр сайхан залууг өөрийнхөө хар муу аргад дасгаж байгаа нь харамсалтай. Ерөөсөө энэ хүн С.Зориг агсны хэргийг илрүүлэхгүй байхын төлөө л ажилласан. Өмнө нь зөндөө л удаа эрүүдэн шүүлт, яргалал явагдахад яагаад дуугардаггүй байсан мөртлөө яагаад гэв гэнэт С.Зориг агсны хэрэгт анхаарч сүүлийн цамцаа урагдтал тэмцэнэ гээд байдаг юм бол.

Энэ хэрэгтэй холбоотой бүх хавтаст хэргийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд бүгд үзсэн. Саяхан л Ерөнхийлөгчийн зүгээс С.Зоригийн хэрэгтэй холбоотой зүйлийг судлаж үзээд нууцаас гаргахыг хүссэн байна лээ. Засгийн газар нь судлаж үзээд боломжтой хэсгийг нь нууцаас гаргачихвал амар байна. Бүх зүйлийн учир шалтгаан тайлагдана. Хэн нь хэн бэ гэдгийг таних юм”

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.174.0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.